Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл байгуулсан билээ. Тус зөвлөлийн Ажлын хэсгийн гишүүн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар боллоо. Энэ хэр ач холбогдолтой зүйл вэ. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Үндсэн хуулийн зарим заалтыг засаж тодруулах гэсэн үзэл санаа сүүлийн жилүүдэд түгээмэл ажиглагдах болсон. Тэгэхээр ард түмний олонх нь ямар асуудлаар өөрчлөх саналтай байгааг иргэдийн төлөөлөл болох хэсэг хүнээс асууж, санаа оноог нь цуглуулах хэрэгтэй гэсэн санал гарсан. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар иргэдийн санаа оноог сонсдог ажил явагддаг болсон байна. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жэймс С.Фишкин дэлхийн 20 гаруй улсад олон нийтээс санал асуулга авах замаар асуудлыг шийдэх арга хэмжээ зохион байгуулсан байдаг. Манай улсад өнгөрсөн жил ирж Улаанбаатарт юу тулгамдаж байгаа, түүний эрэмбэ дараалал ямар байна гэдгийг зөвлөлдөх асуулгын зарчмаар судалсан юм билээ.
Түүний энэ аргыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад ашиглахаар шийдсэн юм. Ингээд урьдчилсан байдлаар санаа оноо цуглуулахад зөвлөлдөх санал асуулгын арга барилыг хэрэглэхээр болсон. Үүнээс өмнө УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан юм байна.
Энэ хуулийн заалтын дагуу гадаадад төлөвшсөн аргаар Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулахаар асуулга зохион байгуулах гэж байна. Түүврийн аргаар сонгогдсон хүмүүсийн санаа оноог Зөвлөлдөх зөвлөлөөр нэгтгээд УИХ-д өргөн мэдүүлэх юм. Зөвлөлдөх зөвлөл Н.Жанцанноров, Д.Ламжав нараар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлсэн.
-Тэгэхээр Зөвлөлдөх зөвлөл иргэдийн санаа оноог эцсийн байдлаар нэгтгэнэ гэсэн үг үү?
-Статистикийн үндэсний хорооноос санаандгүй түүврийн аргаар сонгосон 1500 хүний саналыг энэ зөвлөл нэгтгэх юм. Энэ 1500 хүн бол зориудын судалгаа, мэдээлэлгүй өөрсдийн хар ухаанаар асуултад хариулна гэсэн үг. Тэднээс 750-ыг нь Улаанбаатарт цуглуулаад зургаан сэдвээр хэлэлцүүлэг явуулна. Эдгээр сэдвийг дотор нь нарийвчлан задалсан байгаа. Хэлэлцүүлэгт оролцсон 750 хүнд нарийн тодорхой мэдээлэл өгч, ойлголттой болгоно. Үүний дараа дахин 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр хэсэгчлэн хувааж, нарийн нягталж ярилцах юм.
Эхлээд жижиг сажиг өөрчлөлт хийх нь зүйтэй
Эцэст нь бүлгүүд саналаа нэгтгээд 750 хүнийхээ бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдаж санаа оноогоо хэлэлцэнэ. Үүний дараа дахиад санал хураалт явуулж байгаад Зөвлөлдөх зөвлөл тодорхой асуудлуудыг нэгтгэж, ийм зураглал харагдаж байна гэсэн дүгнэлтээ гаргана. Эцсийн зөвлөмжийг бид гаргаж УИХ-д өргөн барина. Өргөн барьсан зөвлөмжийн дагуу УИХ Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахыг шийдэх томоохон комисс байгуулж, бүх нийтийг хамарсан санал асуулга явуулах байх. Дараа нь асуудлыг шийдэх замдаа орно доо. Их нарийн шат дараалалтай ажил болно гэсэн үг.
-Таны ярианаас анзаарахад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил цаг хугацаа их шаардсан ажил болох нь. Эцсийн мөчид ямар үр дүн гарах бол. Өөрчлөхөөр тусгасан асуудлыг харахад Ерөнхий сайдад илүү эрх мэдэл олгох гээд байна гэсэн шүүмжлэлийг зарим хүн хэлдэг юм билээ?
-Зарим хүн шүүмжлэх тал байна. Гэхдээ эцсийн дүнд том хэмжээний өөрчлөлт хийх дүн гарахгүй ч байж магадгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой, эсвэл парламентын хоёр танхимтай байх нь зүйтэй гээд ард түмний санал ямар ч гарч болзошгүй. Бид бол ард түмний гаргасан зураглалыг л нэгтгэнэ.
Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөх, орон нутгийн засаг захиргааны нэгжийг шинэчлэх гээд олонхын санал Үндсэн хуулийн суурь зарчмыг эвдэхээргүй байвал одоогийн Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаж ард түмнээс санал асуулга авах юм. Ингэж чадвал цаг хугацаа хэмнэнэ. Ирэх жил энэ ажлыг хийж чадсан байвал би хувьдаа амжилт гэж харж байна. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж 10 гаруй жил ярилаа. Учир мэдэх хүмүүс эрс өөрчлөх ёстой, өөрчлөх хэрэггүй, хуулиа хэрэгжүүл гэх мэт янз бүрийн байр суурьтай байна. Олон жилийн явцад амьдралд нийцэхгүй зүйл гарч, тодотгол хийх цаг болжээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
-Та нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэсэн үг үү?
-Би хувьдаа зөвлөлдөх санал асуулгын дүнд өөрчлөлт оруулах зүйтэй гэсэн дүгнэлт гарна гэж найдаж байгаа. Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөхгүйгээр давын өмнө жижиг сажиг өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Суурь зарчмыг өөрчилнө гэвэл том ажил болно. Анх Үндсэн хууль баталсан шиг хэмжээний ажил өрнөх байх.
-Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд бусад улс орнуудын Үндсэн хуульдаа хэр давтамжтай өөрчлөлт оруулдаг талаар судалж байв уу?
-Миний мэдэхээр ЗХУ 15 улс болж задарсан. Монгол шиг ардчилал зах зээлийн замыг сонгосон 20-иод улс бий. Энэ шинэ тутам бий болсон улсууд Үндсэн хуульдаа шуурхай өөрчлөлт оруулаад явж байгаа. Уламжлал, хэзээнээс хуулиа мөрдөж эхэлсэн гээд олон зүйл нөлөөлдөг байх.
Монгол Улс бол 1924 оноос Үндсэн хуультай болсон. Олон оронд суурь хуулиа юм л бол хөндөөд байхыг сайн зүйл гэж үздэггүй. Тийм үзэл баримтлал ноёрхож байдаг. АНУ л гэхэд 200 жилийн түүхтэй Үндсэн хуульдаа хоёр, гуравхан удаа л нэмэлт, өөрчлөлт оруулсан юм билээ. Манай улсын Үндсэн хууль нэлээд дэлгэрэнгүй хуулийн тоонд орно. Дэлгэрэнгүй учраас амьдралд нийцүүлж өөрчлөх шаардлага тулгараад байна.
Б.Гандолгор