Эдийн засгийн өсөлт хурдасч, бүс нутгийн гааль татвар багассаны ачаар шинэ автомашины зах зээлд тэсрэлт үүсэж, Вьетнамын мотоцикль хөлөглөгч дундаж анги хоёр дугуйтаа дөрвөн дугуйт болгож эхэллээ.
Импортын татвар буурснаас хойш, Вьетнамын хотуудын бэлгэ тэмдэг болсон хоёр дугуйт унааны язганасан сүргийг седан автомашин, 4WD хөлгүүд шахах болов. Коммунист засаглалтай улсын 90 гаруй сая хүн ам унаагаа сольж байгаа нь эрх баригчдаас өнө удаан баримталж ирсэн бодлого албан ёсоор өөрчлөгдөж, иргэдийн амьдрал дээшилж буйн илрэл. Гэхдээ авто тээврийн салбарт энэ онд байдал тогтворгүй, засгийн бодлого тодорхой бус байгаа нь автомашинтай иргэдийг түгшээсээр.
Найдваргүй зээл, төрийн өмчийн компаниудын урагшгүй засаглал, хөдөө аж ахуйн зориулалттай газрыг талхин ашиглах явдал ноёрхсон, алдаатай менежмент үргэлжилсэн он жилүүд төгсгөл болж Вьетнамын эдийн засаг сая нэг зөв замдаа орлоо хэмэн Францын Natixix банкны ахлах эдийн засагч Трин Нгуен тайлбарлав. “Ногоон соёо болгон доороо сайхан үндэстэй байдаггүй. Үүнийг тооцоолохгүй бол Вьетнамын эдийн засаг боломжоо ашиглаж чадахгүй өнгөрнө” хэмээн хатагтай Нгуен өгүүлсэн юм.
Шинэ автомашины борлуулалт тус улсад далайцтай нэмэгдэж, өнгөрсөн онд 24, энэ оны эхний хоёр сард найман хувиар өссөнийг Вьетнамын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос явуулсан судалгаа харууллаа. Хагас жилд багтан машин худалдаж авна хэмээн хариулсан хүмүүсийн тоо сүүлийн хоёр жилд эрс өссөнийг Financial Times-ийн судалгаа ч баталж байгаа.
Үнэ хямдарч, зээлийн нөхцөл сайжирсны ачаар төмөр хөлөг мөрөөдөх зүрхтэй болсон хүний нэг нь Ханойд ресторан ажиллуулдаг, 30 настай Нгуен Нам. “Аль эртнээс машин авахсан гэсэн бодолтойг хэлэх үү. Импортын татвар дахиж буурах сурагтай. Харзнадаг ч юм билүү” хэмээн ирэх онд автомашины гаалийн татварыг дахин бууруулах мэдээг дурдан байж тэрбээр тайлбарлав. “Найз нарын маань ихэнх нь ирэх жил авна гээд байгаа” хэмээн тэрбээр нэмж тайлбарласан юм.
Машины борлуулалт ихэссэн нь тус улсын эдийн засаг удтал завсарласны эцэст өнгөрсөн онд зургаан хувиар өсөж, бүс нутгийн хошуучлагчдын эгнээнд дахин байраа эзэлсний тусгал боллоо. Гэхдээ энэ оны эхний улирлын байдлаар эдийн засаг сүүлийн гурван жилийн үнэмлэхүй доод түвшинд буюу 5.1 хувийн өсөлттэй гарсан нь өсөлт тогтворгүйг харуулав.
Шинэ автомашины борлуулалт ч тогтворгүй байгаа нь зах зээлийн эмзэг байдлыг харуулж байна. Нэгдүгээр сарын борлуулалт жилийн өмнөх үеэс 13 хувиар өссөн. Харин хоёрдугаар сард борлуулалт жилийн өмнөхөөс шууд 50 хувиар нэмэгдсэнийг судалгааны материалд дурджээ.
Зах зээлд “тэсрэлт” үүссэн шалтгаан нь Вьетнам эгнээнд нь багтдаг АСЕАН-ы улсууд хооронд автомашины импортын татварыг удаа дараа багасгасантай холбоотой. Индонезоос тус улсад экспортлох машины хэмжээ 2016 оны эхний гурван сард тэг үзүүлэлттэй байснаа энэ оны эхний гурван сард 3000 давж “харайлаа”. Мөн хугацаанд Тайландаас импортолсон машины тоо дөрөв дахин нэмэгдэж, 5700 давсан талаар Вьетнамын гаалийн байгууллага мэдээлэв.
Татвар багассанаас болж хохирогсод ч цөөнгүй. Ханой хотын Нгуен Ван Ку гудамжнаа хуучин автомашины дэлгүүртэй Нгуен Трун Тан хүмүүс шинэ машин шохоорхох болсноос борлуулалт унасан талаар гомдоллов. Тэрбээр “шинэ нөхцөл хуучин машин импортлогчдод уршигтай” хэмээн өгүүлсэн юм.
Зүүн өмнөд Азийн бүс нутагт татвар бүхэлдээ багассан нь борлуулагчдаас шинэ машины үнийг хямдруулахаас аргагүй нөхцөл үүсгэснийг шинэ Toyota борлуулдаг өөр нэг дилер тайлбарлав. Үнэ хямдрал бүс нутагт үйлдвэрлээгүй шинэ машинд ч хамаатайг тэрбээр анхаарууллаа. “Надад лав хүнд байна. Машины үнийг хямдруулах гэвэл борлуулалтаас өөрт минь ноогддог комиссын шагналаа багасгахаас аргагүй” хэмээн дилер өгүүллээ.
Автомашины зах зээл шинээр хөгжиж буйтай уялдан Засгийн газар эдийн засгийн төлөвлөгөөгөө эргэцүүлэх шаардлагатай тулгарлаа. Импортын татварыг багасгаж дуусмагц, орон нутгийн автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг хамгаалах үүднээс бусад татварыг нэмж болзошгүй талаар эрх баригчид анхааруулж байна. Чухам энэ нь Нгуен Нам шиг худалдан авагчдад одоо машин авах уу, эсвэл харзнаж байгаад мөнгөө хэмнэх үү гэсэн хүнд сонголт үүсгэжээ.
Майкл Пил