Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны дарга О.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Учир нь Засгийн газар танхимын гишүүдэдээ буюу нэр бүхий сайд нартаа их хэмжээний үнийн дүн бүхий, Концессын гэрээ хийх эрхийг хууль бусаар, хуйвалдан олгосон гэх мэдээллийг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт болсон, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хөндөн, АН Концессын шинэ гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн.
МАК шууд гэрээ байгуулах санал ирүүлж, Засгийн газартай хэлэлцээ хийж эхэлснээр төслийн гүйцэтгэгчээр ажиллах болсон. Түүнээс Н.Номтойбаяр сайдын нөлөө ороогүй.
Харин О.Мөнхтөр дарга одоогийн Засгийн газар цоо шинээр нэг л Концессын гэрээ байгуулах тогтоол гаргасан гэв. Өмнөх Засгийн газрын үед тогтоол нь гарч, ажил нь хэдийнэ эхэлчихсэн 4 төслийн нөхцөлийг Үндэсний хөгжлийн газраас сайжруулсан гэж танилцууллаа. Ингэснээр 80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж чадсан гэв. Эдгээр төслийн дэлгэрэнгүйг хүргэе.
НЭГ. МАК 78 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕССЫН АЖИЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2012 онд Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төслийг Концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Төсөвт өртөг нь 32.2 сая ам.доллар. Уг төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг өмнөх Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргажээ. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Харин яагаад МАК хэрэгжүүлэх эрхийг авав гэсэн асуултад дараах хариултыг өглөө.
-2010 онд энэ төслийг хэрэгжүүлэх албан ёсны, анхны шийдвэр гарсан. Сонгон шалгаруулалт зарлахад шаардлага хангасан төслийн санал ирээгүй. Иймд шууд гэрээ байгуулах урилгыг зарлажээ. Энэ төслийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил Эдийн засгийн хөгжлийн яам, Хөрөнгө оруулалтын газраар дамжин, хугацаа алдсан. МАК компани 2015 онд шууд гэрээ байгуулах санал ирүүлж, Засгийн газартай хэлэлцээ хийж эхэлснээр төслийн гүйцэтгэгчээр ажиллах болсон. Түүнээс Н.Номтойбаяр сайдын нөлөө ороогүй.
Энэ Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтдаа Оюутолгой, Цагаан суваргын дэд станцыг оруулсан. Ингэснээр томоохон орд газар ашиглалтад орж, эдийн засгийн үр өгөөжөө өгнө. Түүнчлэн энэ төслийг хэрэгжүүлснээр өмнөд бүсийн цахилгааны хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, цогцоор шийдэх болон Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох ач холбогдолтой. Мөн Эрчим хүчний яам болон Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны харъяа Шинэ эрчим хүч, технологийн хөгжлийн байгууллага хооронд 2013 оны 09 сарын 13-ны өдөр байгуулагдсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Оюутолгой-Цагаансуваргын 220кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 хэлхээнд үр ашигтай, алдагдал багатай утас ашиглахаар тохиролцсон байна.
ХОЁР. “АЛТАЙ ТРЕСТ” 31 САЯ ДОЛЛАРЫН КОНЦЕСС АВЧЭЭ
“Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийг мөн Концессийн гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Барих, шилжүүлэх нөхцөл бүхий гэрээтэй гэрээний төсөвт өртөг 31 сая ам.доллар. Засгийн газрын захиалгат энэ ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтынх гэгддэг “Алтай трест” ХХК гүйцэтгэх болсон нь олон нийтийн дунд хардлага төрүүлсэн юм.
Чойр дэд станцыг 1984 онд барьжээ. 1456 үйлдвэр, 22 мянган өрх энэ станцаас цахилгаан авдаг. Станц бүрэн хүчин чадлаараа ажилладаг. Ямар нэг эвдрэл гэмтэл гарвал ихээхэн эрсдэлтэй. Эдийн засгийн хөжлийн яам сонгон шалгаруулалт зарлахад 3 компанийн санал шаардлагад нийцжээ. Ингээд компани тус бүртэй хэлэлцээ явуулсаар, "Алтай трэст" тунаж үлдсэн гэв.
220 КВт-ын томоохон зангилаа дэд станц болох Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлсэнээр хуучин, насжилтийн хугацаа дуусаж буй тоноглолуудыг бүрэн шинэчилж, автотрансформаторуудын хүчин чадлыг 2х200 мВА болгон 3 дахин нэмэгдүүлсэнээр цахилгааны эх үүсвэрүүдийн үр ашиг, найдвартай ажиллагааг хангасан орчин үеийн, олон улсын жишигт хүрсэн, шинэ технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий компьютер удирдлагын систем бүхий дэд станцтай болно. \
Монгол улсын хөгжилд онцгой чухал үүрэгтэй томоохон төслүүд болох Сайншандын аж үйлдвэрийн парк, Замын үүдийн чөлөөт бүс, Тавантолгой, мөн цаашид Өмнөговь аймгийн Ханбогд суманд баригдах зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах нефть боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн чухал ач холбогдолтой хэрэглэгчдийг эрчим хүчний нэгдсэн системд холбох боломжтой болох юм байна.
ГУРАВ. 300 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ӨРТӨГ 6 ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах уг 300 ортой амаржих эмнэлгийн барилга нь А, Б, В, Г, Д, Е гэсэн 6 блокуудаас бүрдсэн. Тендерийг анх Эрүүл мэндийн яамнаас 2010 онд зарлажээ. Тус эмнэлгийн барилгын дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэгдээгүй байхад тендерийн сонгон шалгаруулалт явуулж, 2010 онд “Нийслэл Өргөө” ХХК тендерт ялж, барилга угсралтын ажлыг 2011 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн байна. Гэсэн ч төслийн санхүүжилт хангалтгүй шалтгаанаар гүйцэтгэгч аж ахуй нэгж төслийг цаашид үргэлжлүүлэхээс татгалзан, 2013 оны 08 дугаар сараас барилга угсралтын ажил зогсож, өнөөг хүртэл царцсан байдалтай байсан байна.
2013 онд уг концессийн ажлыг 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр болсон. Гэвч 25 тэрбум төгрөг болж өссөн юм. Энэ талаар О.Мөнхтөр даргар “Гүйцэтгэгч компани 20 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг гүйцэтгэхийн тулд банкнаас зээл авсан тул нийт өртөг нь 25 тэрбум болж өссөн.
Эмнэлгийн барилгыг дөрвөн жилийн өмнө эхэлсэн ч дуусгаагүй. Энэ чигээр нь орхивол цаашид дутуу барилгыг дахин ашиглах аргагүй болно.
Нийслэлийн төрөх эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн тул энэ эмнэлгийг яаралтай барих нь зөв. Улаанбаатар хотод сүүлийн 15 жилд төрөлт 3.5 дахин нэмэгдсэн байхад шинээр төрөх эмнэлэг ашиглалтад ороогүй. Үүнээс болж амаржсан эхийг ганцхан хонуулаад л гэрт нь гаргаж байгаа нь эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулсан гэсэн үг.
Барилгын ажлыг дөрвөн жилийн өмнө эхэлсэн ч дуусгаагүй. Хэрэв энэ чигээр нь орхивол цаашид тэрхүү дутуу барилгыг дахин ашиглах аргагүй болно гэсэн юм. Барилгын ажил гүйцэтгэгчийг Хөрөнгө оруулалтын газар 2015 онд тендер зарлан, сонгон шалгаруулжээ.
Концессын тухай хуулийн дагуу Үндэсний хөгжлийн газраас Эрүүл мэндийн яам, Сангийн яамны төлөөллийг оролцуулсан шууд гэрээний хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж, оролцох саналаа ирүүлсэн аж ахуй нэгжүүдээс шалгуурыг бүрэн хангасан төслийн санал ирүүлсэн “Томо бюлдинг” ХХК-тай Концессын гэрээний хэлэлцээрийг хийж, засгийн хуралдаанд танилцуулан холбогдох гэрээг байгуулсан байна.
Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн даатгалын сангаар эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэгтэй болох нөхцөл бүрдэх юм байна.
Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн амын хурдацтай өсөлт, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаар олон мянган эх, хүүхэд ирж эмчлүүлж төрөх эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн (тухайлбал 2015 оны байдлаар улсын хэмжээнд 82,130 эх амаржсанаас 42,790 эх буюу нийт төрөлтийн 52,1% нь Улаанбаатар хотод төрсөн)-ийг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой төсөл гэж үзжээ.
ДӨРӨВ. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН ТӨСӨЛ ЮУ ВЭ?
МАН-ын Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлэх болсон, цоо шинэ Концессын ажил нь Дорноговь аймгийн Дэлгэрэх-Сайншанд сумыг холбох авто замын төсөл юм. Тус аймагт олон тооны уул уурхайн компани бий. Тэдгээр компаниуд бүтээгдэхүүнээ шороон замаар тээвэрлэдэг нь байгаль орчинд халгаатай. Харин авто затай болсноор тээвэрлэгч компаниудаас авах улсын татвар нэмэгдэн, 300 орчим ажлын байр бий болно. Замыг барих эрхийг Засаг чандмань майнз компанид олгожээ.
Зэс, төмрийн хүдэр олборлодог тус компани замыг өөрийн хөрөнгөөр барьж, төлбөрөө 15-20 жилийн турш улсад төлөх татвараасаа суутгах замаар барагдуулах аж. АМНАТ гэх мэт улсад төлөх ёстой нийт татвар нь 15-20 сая ам.доллар байна гэсэн тооцоог үндэслэн энэ шийдвэрт хүрчээ. Ингэснээр улсын төсвөөс нэг ч төгрөгийг тус компанид олгохгүй юм байна. Замын зураг төслийг боловсруулж байгаа тул хэдэн км урт зам барих гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл харааханм ил болоогүй байна.
алсдаа улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардагдахгүйгээр Дорноговь болон Сүхбаатар аймгуудын төвүүдийг хооронд нь хатуу хучилттай замаар холбох эхлэл болж байгаа юм байна.
Урьдчилсан тооцоогоор 2028 он хүртэл 179,92 сая долларын роялти болон орлогын албан татвар төлөгдөнө.
Зам барих нийт зардал 60 орчим сая долларын гадаад хөрөнгө оруулалт татах ба зам барих үед нэмэлт ажлын байр, татвар бий болох нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл юм.
Дээрх төслүүдийг зогсоосноор Монголын Засгийн газар гадны хөрөнгө оруулалтыг хааж боосон гэх сөрөг мэдээлэл тархах эрсдэл байсан.
Авто замын салбарт хэрэгжүүлж байгаа, таван төслийн улсын төсөвт ирэх хүндрэлийг бууруулж, 2017-2020 оны хооронд төлөгдөх байсан төлбөрийг 2020 оноос хойш болгон хойшлуулснаа О.Мөнхтөр дарга онцолсон. Ажил нь эхлээгүй, нэг авто замын гэрээг хойшлуулснаар төсөвт ирэх ачааллыг 200 орчим тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд О.Мөнхтөр "Дахин хэлэхэд энэ Засгийн газар концессын 7 гэрээ байгуулсан тухай буруу ойлголт өгч байна. Өмнө нь эхлүүлсэн таван гэрээг бид сайжруулж, эргэн төлөх хугацааг хойшлуулж, үнийн дүнг бууруулсан. 4 гэрээний тухайд энэ Засгийн газрын үед тогтоол шийдвэр нь гарсан. Үүний гурвыг өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яам, Хөрөнгө оруулалтын газраас уралдаант шалгаруулалтыг нь зарлаж, дүгнэн ажил нь эхэлсэн төсөл гэв.
Өмнөх Засгийн газар концессын гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа ямар нэг маргаан гарвал олон улсын Арбитрын шүүхэд хандана гэсэн заалт оруулжээ. Иймд төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шүүхэд хандах эрсдэлтэй гэж үзэн, гэрээг нь үргэлжлүүлэхээр болжээ.
Мөн дээрх төслүүдийг зогсоосноор Монголын Засгийн газар гадны хөрөнгө оруулалтыг хааж боосон гэх сөрөг мэдээлэл тархах эрсдэл байсан гэв. Учир нь гүйцэтгэгчээр шалгарсан компанийн 4 нь гадны хөрөнгө оруулалттай юм байна.