Монгол Улсын зүгээс улсынхаа агаарын нисэх хүчний техник, зэр зэвсгийг шинэчлэх тал дээр ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас тусламж хүссэн талаараа Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгутай хийсэн уулзалтынхаа дараа ярьсан байна.
Тэрбээр “ОХУ-ын Батлан хамгаалахын сайдад манай улс батлан хамгаалахын суурь бодлогоо боловсруулсан талаар ярилцсан. Уг бодлогын хүрээнд батлан хамгаалахын багц хууль боловсруулж, цэргийн хүчний хэд хэдэн зорилтуудыг тодорхойлсон юм. Үүнтэй холбогдуулан бид манай цэргийн хүчний тэр дундаа дахин сэргээгдээд байгаа агаарын нисэх хүчний техник, зэр зэвсгийг шинэчлэхэд болон бэхжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлээч хэмээн ОХУ-ын цэргийн хүчнээс хүссэн” хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Монголын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ монгол цэргүүдийг бэлтгэхэд ОХУ тусламж дэмжлэг үзүүлсээр ирснийг онцлон дурдсан байна. Түүний хэлж байгаагаар Оросын цэргийн их дээд сургуулиудад хөнгөлөлттэйгээр болон буцалтгүй тусламжаар нийт 350 орчим монгол цэргүүд суралцаж байгаа гэнэ.
Б.Бат-Эрдэнэ сайд тэргүүтэй Монголын төлөөлөгчид өнөөдөр эхлэх Москвагийн Олон улсын аюулгүй байдлын зургаадугаар бага хуралд оролцохоор ОХУ-д хүрэлцэн ирсэн юм. Тус бага хурал дээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Аюулгүйн зөвлөл болон Гадаад хэргийн яамын тэргүүнүүд дэлхийд болж буй үйл явдлуудын талаар, мөн олон улсын нөхцөл байдал тогтворгүй болж буй шалтгааны талаар үзэл бодлоо хуваалцах аж.
Эх сурвалж: ИТАР ТАСС