Энэ сарын 3-нд Санкт-Петербург хотын метронд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 16 хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан билээ.
Тэгвэл алан хядах Аль Каида бүлэглэлтэй холбоотой гэх Имам Шамилийн батальон нэртэй бүлэглэл энэ сарын эхээр Оросын Санкт-Петербург хотын метронд гарсан халдлагыг үйлдсэн болохоо мэдэгджээ.
Тус бүлэглэлийн мэдэгдлийг Мавритан улсын Nouakchott Info агентлаг нийтэлсэн байна. Энэхүү мэдэгдэлд Оросын Санкт-Петербург хотын метронд зохион байгуулсан халдлагыг тус бүлэглэлийнхэн Аль Каидагийн тэргүүн Айман аль-Завахиригийн тушаалаар гүйцэтгэсэн талаар бичжээ.
Мэдэгдэлд халдлагыг Сири, Ливи зэрэг исламын шашинтай орнуудад болон Чечений исламын бүс нутагт цэргийн үйл ажиллагаа явуулж буй ОХУ-аас өшөө авсан явдал байсан хэмээн онцолсон байна.
Түүнчлэн дахин халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн талаараа ч дурдсан байна. Nouakchott Info агентлагийг ихэнхдээ төв Африкт үйл ажиллагаа явуулдаг жихадист бүлэглэлийнхэн мэдэгдэл хийхдээ ашигладаг бөгөөд дээрх мэдэгдлийн талаар Аль Каидагийн албан ёсны сувгуудаар хараахан мэдээлэл гараагүй байна.
Оросын албаны хүмүүс энэ талаар мөн л тайлбар өгөөгүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Имам Шамилийн батальон гэж өөрсдийгөө нэрлэсэн тус бүлэглэлийнхэн Чечений салан тусгаарлагч нарын удирдагчийн нэг Шамиль Басаевын нэрийг ашигласан байж болзошгүй гэнэ.
Оросын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр бөмбөгийг дэлбэлсэн амиа золиослогч нь Киргизстанд төрсөн Оросын иргэн Акбаржон Жалилов гэх этгээд байсан аж. Мөн энэ хэрэгт холбоотой байж болзошгүй 10 хүнийг баривчлаад байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт сэжигтнүүдийн нэг болох Аброр Азимов өөрийгөө халдлага үйлдээгүй хэмээн мэдэгдсэн ба түүний хэлж байгаагаар тэрээр “зүгээр ирсэн заавруудыг дагаж”, “яг юу хийж байснаа сайн мэдээгүй” гэжээ.
Эх сурвалж: ВВС