Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг маргааш болно.
Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилнэ.
Мөн Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж болох аж.
Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үйлчилгээний талаар төвийн зургаан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэнд, сайн дурын даатгалын шимтгэлээ төлөх болон дэвтрийн баталгаажуулалтаа хийлгэх боломжтой.
Өдөрлөг 11.00-16.00 цагт болно.