Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж байгаа мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар нотлогдсон.
Гэр хорооллын 200 мянган нүхэн жорлон, бохир ус, нүүрсний үнс, авто машины ашигласан тос масло гэх мэт зүйлс бөгөөд хөрсний бохирдлыг нэмэгдүүлж, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг хордуулсаар байна.
Хөрсөн дэх хар тугалга, никель, хром зэрэг металлын бохирдол нь хорт хавдар, мэдрэлийн өвчин, саажилт, арьсны үрэвсэл, зүрх бөөрний өвчлөл, ясны сийрэгжилт зэрэг өвчин үүсгэдэг болохыг ДЭМБ-аас зарлажээ.
Энэ чиглэлээр хийгдэж буй судалгаа шинжилгээний ажил, хөрсний бохирдлын хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөллийн судалгаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Олон улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ашиглаж буй технологи, шийдэл зэргийг нэгтгэж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүр нэгдсэн ойлголтод хүрч урьдчилан сэргийлэх, энэ аюултай асуудлаас гарах гарц, шийдлийг яаралтай эрж илрүүлэх, нийслэл хот, төр засгийн зүгээс даруй арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.
Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгээс МУ-ын Ерөнхийлөгчийн 158-р зарлигийг үндэслэн Нийслэлийн хэмжээнд “Хөрс хамгаалах өдөр”-тэй болох санаачлага гаргаж НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоол батлуулан, жил бүрийн 4 дүгээр сарын 27-ны энэ өдрийг Нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг сануулан тэмдэглэж байхаар боллоо.