23 настай залуу хөлийнхөө есөн хурууг тайруулсны улмаас өчигдөр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөлөөр хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувьтай хэмээн группт хамрагдлаа.
Учир нь эр цэргийн алба хааж байх хугацаандаа шийтгүүлж, идэр есийн хүйтэнд гадаа цементэн шалан дээр гүйсний улмаас хөлөө хөлдөөн, өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэгээр нэмэв.
Энэ залууг Ж.Баярцогт гэдэг. Гурван настайд нь аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, ээж нь осолд орсны улмаас бага насаа Дархан-Уул аймагт асрамжийн газар өнгөрөөжээ.
Бусдын адил элэг бүтэн амьдраагүй ч урлаг, спортод сонирхолтой, сурлага сайтай байсныг түүнд одоо хадгалагдан үлдсэн өргөмжлөл нь гэрчилнэ. Есдүгээр ангидаа “Сурлагын аварга”-аар шалгарч, улмаар ОХУ-ын политехникийн коллежид тэтгэлгээр суралцах эрх авсан байна. Арван жилийн сургуулиа төгсөөд өвчтэй ээжийгээ олж, ээж дүүтэйгээ хамтдаа сайхан амьдрах мөрөөдөл өвөртөлж байсан ч түүнд амьдрал дахин хатуу хандав. ОХУ-д тэтгэлгээр суралцаж байх хугацаанд нь ээж нь цус харваж, гуравдугаар дамжаанаасаа сургуулиа орхин Монголдоо иржээ.
Ажил хийж, нийтийн байр түрээслэн, ээж дүүтэйгээ хамтдаа элбэг дэлбэг биш ч мөр бүтэн, гэдэс цатгалан амьдарч байтал цэргийн зарлан дуудах ирсэн байна. Эр хүн болсны нэг даваа хэмээн үзэж тэрбээр энэ албанд тэр өөрийн хүсэлтээр явжээ. Харамсалтай нь эргэж ирэхдээ хөлийнхөө есөн хурууг “булшилж”, өнөөдөр сайхан амьдрах хүсэл тэмүүллээ хүртэл салхинд хийсгэх дээрээ тулаад байгаа юм.
Түүнд тохиолдсон энэ явдал өнгөрсөн нэгдүгээр сард болжээ. Харж хандах, наана цаана гэх хүнгүйн улмаас өнөөдрийг хүртэл ганцаараа шаналж, эцэст нь олон нийтэд хандаж байгаа нь энэ юм. Хөдөлмөрийн чадвар алдалт нь 79 хувиар тогтоогдсон тул сардаа Ж.Баярцогт 140 мянган төгрөг л авах боломжтой юм байна. Өнөөдрийг хүртэлх болсон явдлын талаар түүнтэй ярилцлаа.
ХАЛАГДАЖ ИРЭЭД ЭЭЖ, ДҮҮТЭЙГЭЭ САЙХАН АМЬДАРНА ГЭСЭН ЗОРИЛГО МИНЬ ЗАМХАРЛАА
-Цэргийн алба хаагаад хөгжлийн бэрхшээлтэй болсон талаараа олон нийтэд мэдээлсэн. Яг юу болсон талаар ярихгүй юу.
-Анх 2016 оны тавдугаар сарын 6-нд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэргийн албанд орсон. Зургадугаар сарын 18-нд албан ёсоор цэргийн тангараг өргөж, үүрэг гүйцэтгэхээр болсон. Би 2017 оны нэгдүгээр сарын 23-нд харуулд гарсан юм. Харуулд гарч байхдаа шийтгүүлээд, тахир дутуу болчихлоо. Тухайн өдрийн 02-04.00 цагийн хооронд миний харуулд гарах ээлж байсан. Ээлжиндээ гараад 04-05.00 цагийн хооронд түр цэг дээр гарч байгаад буухаасаа 10 минутын өмнө галлагааны өрөө ортол гал түлдэг байлдагч унтчихсан, гал нь унтрах гэж байсан. Тэгэхээр нь би нүүрс хийнгээ дулаацах гээд жоохон суух хооронд харуулын дарга харчихсан.
Тэгээд дуудаад гутлыг маань тайлуулаад цементэн шалан дээр хөл нүцгэн зогсоосон. Тэр үед өглөөний хоол хийдэг байлдагч харуулд гарч таарсан. Тэгээд амихандаа өглөөний хоолоо бэлдэх гээд цэг дээрээ буугаа орхиод мод хагалж байгаад бас л харуулын ахлагчид баригдсан. Цэгээ, буугаа орхиж явсан гээд харуулын дарга цэгүүдийг буулгаад, бүгдийнх нь хувцсыг тайлуулж, суниалгаж, бүсээр ороолгож, сүмбээр цохисон. Бас чээж рүү ус цацаж, хүйтэн газар хэвтүүлсэн. Би ч хангалттай шийтгүүлчихлээ, одоо болсон байх гэж бодтол цаашаа харуулын цэгийг тойруулж хөл нүцгэн гүйлгэсэн.
Түр цэг дээр гарч байгаад буухаасаа 10 минутын өмнө галлагааны өрөө ороод нүүрс хийнгээ дулаацах гээд жоохон суух хооронд харуулын дарга харчихсан
Миний байрладаг харуулын цэг 2-3 км зайтай том талбайтай л даа. Тэр талбайг тойроод ирсэн миний хөл цайрчихсан байсан. Орж иртэл дарга хөл дээр гишгээд “Юу мэдрэгдэж байна” гэж асуусан. Би “Юу ч мэдрэгдэхгүй байна” гэж хэлтэл намайг битгий баашлаад бай гээд хүйтэн усанд дүрүүлсэн. Уснаас гаргаад хөлөө юмаар боогоод орондоо орсон ч 06-08.00 цагийн хооронд өвдөөд унтаж чадаагүй. Өглөөний цайнд ороход хавдаад цэврүүтээд, гишгэхэд цэврүү нь хагараад ус гүйчихсэн. Гүрийгээд 09 цаг өнгөрөөсөн. Гэвч улам цэврүүтээд, ус гүйчихсэн учраас харуулын даргад хэлсэн. Тэгээд өдөр 13 цагийн үед Баянгийн эмнэлэгт очиж анхан шатны тусламж авсан. Сайншандаас мэргэжлийн эмч нар ирж үзээд хот руу Цэргийн төв эмнэлэг явах шаардлагатай гэсэн.
Ингээд нэгдүгээр сарын 25-ны 02 цагийн үед хотод ирсэн. Эмчилгээ эхлэх үед хоёр хуруу маань харлачихсан байсан. Гайгүй болчих болов уу гэж бодсон ч тэгээгүй. Гэтэл 5, 7, 8 болоод нэмэгдээд л байсан. Тэгээд сүүлдээ хуруунуудаа тайруулахаар болсон. Хэцүү байсан. Сэтгэл санаагаар унаад, түүнийгээ гадагш нь гаргаж чадахгүй, эр хүн шүү дээ гэж бодоод гүрийх гэсэн ч шөнө өөрийн эрхгүй уйлж байлаа. Хөл маань хэлэхийн аргагүй өвдөж, лаа, тариа зэрэг хийсэн ч өвчин нь намддаггүй, гуурсаар нуруундаа өвчин намдаагч хийлгэсэн. Тэгтэл гуурс нь сугарч унаад хагалгааны үед нугас маань эдээлснийг мэдсэн. Хагас мэдээ алдуулж хагалгаанд орох байсан ч бүтэн мэдээ алдуулаад нугасыг маань цэвэрлэсэн. Хоёрдугаар сарын 13-нд хагалгаанд орох байсан учраас шинжилгээ өгсөн. Гэтэл элэг маань өөрчлөлттэй гарсан.
-Эмчилгээ болон хагалгааны зардлыг хэн гаргасан юм, алба хааж байсан цэргийн ангиас чинь тусламж үзүүлсэн үү?
-Эмчилгээ, хагалгааг үнэгүй хийсэн. Харин эм, тариа, лаа, боолт, тос, хөлнөөс шүүс их гарснаас түүнийг шингээх памперс гэх мэтийн мөнгийг бол өөрсдөө гаргасан. Тос гэхэд л дангаараа 20 гаран мянган төгрөг шүү дээ. Харуулын ахлагч Ж.Энхцолмон /цэргүүдийг шийтгэсэн хүн/ хөөрхий өөрийнхөө чадлаар хоол унд, эм тарианы мөнгө гээд чадлаараа тусалсан. Харин ангийн зүгээс тусламж байтугай ирж ч уулзаагүй. Харуулын даргын буруу болохоос ангид хамаагүй гэж хандаж байгаа юм шиг санагдсан. Харуулын даргын хувьд аав, ээжгүй өссөн, амьдрал нь тийм ч бололцоотой биш. Өөрийнхөө чадлаар л надад тусалсан.
Би ч хангалттай шийтгүүлчихлээ, одоо болсон байх гэж бодтол цаашаа харуулын цэгийг тойруулж хөл нүцгэн гүйлгэсэн
-Цэргийн ангиас үйлдвэрлэлийн ослоор халагдсан гэсэн тогтоол гарсан гэсэн.
-Эмнэлгээс гараад группт орох гээд халагдсан тогтоол хэрэгтэй болсон. Ингээд ангиас бичиг баримт явуулсан хэдий ч үйлдвэрийн ослоор, өөрийн буруугаас буюу гутлаа тайлснаас болоод ийм болсон гэсэн байсан. Тухайн үед миний буруу байсан л даа. Буух болоогүй байж өөр өрөөнд орсон, галлагаа хийсэн. Гэлээ гээд цэргийн байгууллага хүнийг ийм байдалд оруулж байна гэдэг үнэхээр хариуцлагагүй байгаа биз дээ.
Бүхэл бүтэн хүний амьдралыг шийдэж байж ингэж болохгүй биз дээ. Эмнэлгээс гарахад хөөцөлдөөд явах хүнгүй гээд хаяад явчихсан. Бичиг баримт явуулаач гэсэн чинь үйлдвэрлэлийн осол гээд л бичиг гаргасан.
Харуулын байрыг орхих юм бол шийтгэл ногдуулна. Өдөржин гүйлгэх ч гэдэг юм уу. Харуулын цэг дээр унтаж байгаад баригдсан тохиолдол олон бий. Өдий хүртэл хугацаанд олон л хүн шийтгэл хүртэж байсан. Гэхдээ надад тохиолдсон зүйл бол эрх мэдлээ давуулан, хүнийг амьдралаар нь хохироосон хэрэг боллоо гэж бодож байна. Дээр нь энэ тал дээр 336-р ангийн зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй байгаад гомдолтой байна. Эмнэлэг руу шилжүүлээд хагалгаанд оруулаад л ямар ч холбоо бариагүй. Ийм явдал болсон байхад энэ талаар мэдэгдэж, ямар нэг арга хэмжээ авах ёстой шүү дээ. Гэтэл ямар ч тийм арга хэмжээ аваагүй нь хэргийг нуун дарагдуулсан явдал.
Өөрөө хэдий гэмшиж, хичээж байгаа ч надад май гээд бэлэн гаргаад өгөх мөнгө, зээлэх хамаатан садан, танил ч байхгүй. Чадлаараа хичээж байгааг нь харахаар бас хэцүү
Бас ангиас ирсэн бичиг нь бас дутуу. Нэгдүгээр ээлжээр татагдсан хүнийг хоёрдугаар ээлж гэж бичсэн, группт ороход шаардлагатай нийгмийн даатгалын дэвтэрт тамга байхгүй, цэргээс халагдсан шалтгааныг үйлдвэрийн осол гэж тогтоол гаргасан гээд асуудал ихтэй. Энэ талаар ангийн захирагчид хэлсэн. Яагаад ганц хүний бичиг баримтыг зөв шударгаар явуулж болохгүй байгаа юм бээ гээд. Асуудал гарсан бололтой хэлээд засаад явуулъя гэсэн дахиад л байхгүй.
-Алба хаах хугацаанд чинь энэ мэт дэглэх, шийтгэл хүлээлгэх явдал байнга гардаг байсан уу?
-Өмнө нь яах вэ хийх ёсгүй зүйл хийх, дүрэм журам зөрчих үед гүйлгэх ч юм уу сахилгын шийтгэл хүлээлгэдэг байсан. Ганц нэг цохих, зодох асуудал бол цэрэгт байдаг шүү дээ. Хатуужил, дэгээр цэрэгт хүмүүжил олж авдаг учраас байх л зүйл гэж боддог байсан. Гэхдээ хүнийг ийм болтол нь хохироосон тохиолдол намайг байхад гараагүй ээ.
-Тухайн үед өөртэй чинь хамт шийтгүүлсэн гурван цэргийн хөл хөлдсөн гэсэн. Тэдний биеийн байдал ямар байгаа бол?
-Хоёр нь нэгдүгээр зэргийн, би гуравдугаар зэргийн хөлдөлттэй байсан. Эмнэлгээс гарснаас нь хойш холбоо бариагүй. Сүүлд нэг асуухад хөл нь хөлдсөнөөс болоод чийгтээд, алхахад хэцүү байна гэж байсан.
-Та нарт шийтгэл ногдуулсан харуулын ахлагч чадах чинээгээрээ тусалж байна гэсэн шүү дээ. Хэдий хэрийн дэмжлэг үзүүлэв, цаашид чамд яаж тусална гэж байна. Дээрээс нь хэргийн талаар гомдол гаргасан уу?
-Харуулын ахлагч 100-200 мянган төгрөг, хоол унд гээд 700-аад мянган төгрөгийн тусламж үзүүлсэн. Тэр хүн хэрэгтэн болоод шоронд суулаа гээд надад хуруу ургахгүй. Надад амьдралаа ярьсан. Би ч гэсэн тэр хүнтэй адилхан амьдрал туулж өссөн. Эцэг, эхгүй юм билээ. Тусалж дэмжих хүнгүй. Өөрөө хэдий гэмшиж, хичээж байгаа ч надад май гээд бэлэн гаргаад өгөх мөнгө, зээлэх хамаатан садан, танил ч байхгүй. Чадлаараа хичээж байгааг нь харахаар бас хэцүү. Миний хэргийг ангиас нуун дарагдуулаад зөвхөн энэ хүнээр хариуцлага үүрүүлэх гээд байгаа юм. 27, 28-тай залуу бий. Ийм залуугаараа, амьдрал нь ийм байхад шорон оронд орчихвол бас л хэцүү.
Монгол эр хүн эх орноо гээд үүрэг гүйцэтгэхээр яваад ийм байдалд орчихлоо. Дээр нь цагдаагийн байгууллага хүртэл надад муухай хандсан. Хэргийн талаар байцаалт өгөхөөр ороход “Гомдолтой юм уу үгүй юм уу хурдан хэлээдэх, ядаргаатай юм ажил удаад” гэсэн. Энэ хүн хийх ёстой ажлаа хийх ёстой биз дээ. Үүнд ч гомдсон. Би сэтгэл санаа, бие махбодь, ирээдүйгээрээ хохирчихоод гомдолгүй байна гэж юу байх вэ дээ. Үнэхээр зүй бус харьцаатай. Цэрэг, цагдаагийн байгууллага эрх мэдэлтэй хэдий ч ингэж хүмүүстэй зүй бус харьцаж болохгүй. Хэргийн талаар тоймтой мэдээлэл ч өгөхгүй байна. Хэрэг юу болж байна, одоо яах ёстой, хэзээ шүүхэд шилжих гээд бүгд тодорхойгүй.
Батлан хамгаалах яам толгой байгууллага нь байж ганц ч холбогдоогүй. Ангиас өнөөдөр намайг ийм байдалд орсон гээд Улаанбаатарт байрлах 326-р ангид ажилд оруулж өгнө гэсэн. Гэхдээ ямар нэг байдлаар тодорхой болсон юм байхгүй. Дээр нь групп тогтоолгож өгнө гэсэн ч тууштай яваагүй, өнөөдөр өөрөө л очоод л эмч нарын хуралд орсон. Ажилд орох нь чухал ч хэрэв би эрүүл саруул байсан бол ажлын тал дээр санаа зовохгүй хуучин ажилдаа ороод амьдралаа аваад явчих байсан шүү дээ гэж бодохоор л...
Ирээдүйдээ санаа зовж байна. Яаж амьдрах вэ гэсэн түгшүүр л байна. Дарга нар нь энэ байдлыг ойлгохгүй байна
Цэрэгт татагдахаас өмнө ажиллаж байсан газрын дарга маань намайг цэргээс халагдаж ирээд ажилдаа ороорой гэсэн. Цэрэгт байхдаа ирээдүйгээ их гоёор төсөөлж байсан. Халагдаж ирээд дүүтэйгээ, ээжтэйгээ сайхан амьдарна гэж. Дүүтэйгээ багадаа ярьдаг байсан шиг ажил хийгээд амьдралаа аваад явна гэж бодож байсан зорилго маань одоо өөр болчихлоо. Ирээдүйдээ санаа зовж байна. Яаж амьдрах вэ гэсэн түгшүүр л байна. Дарга нар нь энэ байдлыг ойлгохгүй байна. Хүн хохироочихоод худлаа бичиг баримт явуулсанд, арга хэмжээ авахгүй байгаад гомдож байна.
БИДНИЙ ҮР ХҮҮХЭД Ч ЭР ЦЭРГИЙН АЛБА ХААНА, НАД ШИГ ХОХИРООД ҮЛДЭХИЙГ ХЭН БАЙГ ГЭХ ВЭ
-Ээжийнх нь бие яаж байна, дүү нь насанд хүрээгүй гээд ажилд орох боломжгүй байгаа гэсэн. Та хэд яажшуухан амьдарч байна вэ?
-Дүүтэйгээ хоёулаа нийтийн байранд амьдардаг. Ээж маань бие нь муу байгаа болохоор дүү дээрээ байгаа. Нийтийн байранд сардаа 100 мянган төгрөгийн түрээс төлдөг. Эрүүл байхдаа ажил хийгээд байрны түрээс, хоол унд, ахуйн хэрэглээ, ээждээ эм тариа аваад хүнээс илүү гарахгүй ч боломжийн амьдардаг байсан. Дүү маань мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг үсчнээр төгссөн. Дүүгээ 18 нас хүрэхээр нь хамтдаа ажил хийгээд хуримтлал үүсгээд өөрийн гэсэн орон гэртэй болоод сайхан амьдарна гэж бид хоёр ярьдаг байсан. Гэтэл мөрөөдөл маань тахир дутуу болоод замхарчихлаа. Одоо яг үнэндээ ирээдүйдээ яана даа гээд л айдас л үлдлээ. Ээж, дүү хоёрыгоо ч их өрөвдөж байна. Ээж маань өвчтэй, дүү маань насанд хүрээгүй гээд ажилд орж чадахгүй ойр зуурын юм зараад л өнөө маргаашийг өнгөрөөж байна. Ээж маань багадаа осолд ороод, цус харваад бие нь их муу байдаг. Байсгээд л бие нь муудна.
Би ОХУ-д политехникийн коллежид ресторан заал зохион байгуулагч менежерээр суралцаж байсан. Гурван жил сураад төгсөх жилдээ сурах гэж байсан ээж харваад буцаж чадаагүй. Дүүгээ, ээжийгээ харж хандах шаардлагатай болсон. Тэнд сургалтын төлбөрийг маань даадаг байсан. Харин дотор засал чимэглэл, гадаа цэвэрлэгээ хийх гэх мэтчилэн зүйл хийж замын зардал амьжиргааны мөнгөө олдог байсан. Багш нар нэр хүндтэй, сурлага сайтай, хүмүүжилтэй гээд их оошоож, дэмждэг байсан. Даам, шатар, гар бөмбөг, сагсанбөмбөг гээд олон шагнал бий. Уг нь сургуулиа төгсчихсөн бол, үгүй ээ ядаж цэргийн албанд ийм явдал болоогүй бол ээж, дүүгээ сайхан амьдруулах чадал надад байсан гэж боддог.