Манай улсын эдийн засгийн түүчээ нь хувийн хэвшил болсоор даруй 27 жил өнгөрчээ. Энэ хугацаанд үндэсний олон үйлдвэр өсөж өндийн, зарим нь группийн хэмжээнд хүрэв.
Энэ оны эхний улирлын байдлаар статистикийн бизнес регистрийн санд 145 мянган ААН бүртгэлтэй байна. Тэдний тал нь буюу 73 мянга нь үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг.
Тэд зах зээлд шинэ бараа, үйлчилгээ нэвтрүүлэн, улс орны хөгжлийг ахиулахад томоохон үүрэг гүйцэтгэдэг. Иймд МҮХАҮТ жил бүр шилдэг компаниудыг шалгаруулан, тэдний эдийн засагт оруулсан хувь нэмрийг бодитоор үнэлдэг уламжлалтай. Тэд энэ шалгаруулалтыг 16 дахь удаа явуулав. Сүүлийн гурван жилийн турш Засгийн газартай хамтран шалгаруулалтыг явуулж байгаа юм.
2016 оны шилдэг 100 ААН-ийн жагсаалтыг эндээс үзнэ үү.
Тэгвэл 2016 онд орлого, ашиг, борлуулалт, хөрөнгө, ажлын байрны тоогоор тэргүүлсэн, эхний 10 компани тус бүрийг танилцуулъя.

ХАМГИЙН ӨНДӨР ТАТВАРЫГ ОЮУТОЛГОЙ ТӨЛЖЭЭ
Улс, орон нутгийн төсөвт хамгийн өндөр татвар төвлөрүүлсэн, эхний арван ААН-ийн жагсаалт өмнөх жилийнхээс бараг л өөрчлөгдөөгүй байна. 2015 онд төлсөн татвартай нь харьцуулбал дээрх жагсаалтад “Монгол тамхи” компани нэмэгдэн, М-Оil компани шатлал буурчээ.

НЬЮКОМ ГРУПП АШГААРАА ТЭРГҮҮЛЖ, ЕРӨНХИЙ ЖАГСААЛТЫН 11 ДҮГЭЭРТ БИЧИГДЭВ
Эрчим хүч, дэд бүтцийн, томоохон хөрөнгө оруулалт шаардсан төслүүд хэрэгжүүлдэг, үндэсний компани болох Ньюком групп 2016 онд хамгийн их ашиг олжээ.
Ашгаараа тэргүүлсэн компаниудыг харвал уул уурхай (Чинхуа Мак Нарийн Сухайт, TTJVCo, Тавантолгой, Эрдэнэт) банк санхүүгийн байгууллагууд (Хаан, ХХБ, Хас) давамгай байна.

Хөрөнгийн хэмжээгээр эхний арван байрт жагссан компаниуд дунд төрийн өмчийн, хоёр компани багтлаа. Эдгээр нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц (шилдэг 100 ААН-ийн 15 дугаарт жагссан) болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ юм.

ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨТЭЙ 10 КОМПАНИЙН 2 НЬ ТӨРИЙН ӨМЧИТ

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН БОРЛУУЛАЛТ ӨМНӨХ ОНЫХООС ӨСӨВ
Борлуулалтын орлогын жагсаалтад өнгөрсөн нэг жилийн хугацаанд багагүй өөрчлөлт оржээ. УБТЗ, Хөгжлийн банк зэрэг төрийн байгууллагууд жагсаалтаас хасагдан, Тийсс, TTJVCo зэрэг уул уурхайн компаниуд шинээр нэмэгдлээ.

Өмнөх жилүүдийн жагсаалттай харьцуулбал 2016 онд ямар компаниуд урагшилж, аль нь ухрав?
УБТЗ ШИЛДЭГ 100-Д Ч БАГТАЖ ЧАДСАНГҮЙ
Өнгөрсөн онд жагсаалтын тавдугаарт бичигдсэн УБТЗ энэ удаад 100-д ч багтаж чадсангүй. 2015 оны байдлаар өөрийн хөрөнгөөр 5, татвар төлөлтөөр 17, борлуулалтын орлогоор 5, ажиллагсдын тоогоор 4, ашгийн хэмжээгээр 35 дугаарт тус тус жагссан.
Өнгөрсөн онд зургаадугаарт орсон Хөгжлийн банк мөн л шинэ жагсаалтад багтсангүй.
НИК ТАВАН БАЙРААР УРАГШЛАВ
Шилдэг 100 компанийн жагсаалтад шатахуун импортлогч компаниуд байнга дээгүүр байр эзэлдэг жишигтэй. Салбартаа хамгийн олон жил ажилласан туршлагатай, улсын өмчлөлөөс хувийн компанийн мэдэлд шилжсэн НИК ХК өнгөрсөн оныхоос 5 байраар урагшлав.
АПУ БАЙР СУУРИА ХАДГАЛАВ
Манай улсын хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг АПУ ХК өнгөрсөн онд 7, энэ онд 9 дүгээрт жагслаа. Ямартаа ч тус компани эхний 10-т багтаж, байр сууриа хэвээр нь хадгалав. Голомт банкны хувьд 9-өөс 11 рүү ухарчээ.