УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дөнгөж сая завсарлав. Үдээс өмнөх хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо. Тэрээр “Торгууль нэмлээ гэж нэлээн шуугилаа. Ц.Гарамжав гишүүн гаргасан саналаа татаж авсан ч үндсэн санал нь үлдэж байна. Үндсэн саналаа ч татаж авах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнуудын гомдол гаргах эрхийг ч хаах хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө биеэ зөв авч явж, үг хэлээ цэгнэх хэрэгтэй. Тийм байхад нийгмийн зүгээс гарах шүүмжлэл та нарт хэрэгтэй. Хэвлэлийн эрхийг боож болохгүй. Зөрчлийн тухай хуулийн төсөл дэх гүтгэлгийн талаарх заалтыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй” гэв.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийсэн.
УИХ-ын гишүүд өөрсдөө биеэ зөв авч явж, үг хэлээ цэгнэх хэрэгтэй.
Манай улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг анхааралтай ажиглаж байна. Энэ хууль Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолтой холбоотой гээд Аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэх хүртэл хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал оруулав.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хуулийн төсөлд санал оруулах эрх багтдаг. Түүнд саналыг нь хүлээн авсан, эсэхээ УИХ-аас эргүүлээд заавал албан бичгээр мэдэгдэхийг ч сануулав.
Мөн Ерөнхийлөгч Зөрчлийн тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.
Зөрчлийн тухай хуулийн төсөл
Чуулган үдээс хойш 15.00 цагт үргэлжлүүлэн хуралдана.