Жилийн өмнө Ерөнхийлөгч асан Барак Обама Цагаан ордонд болсон зоогийн үеэр Хиллари Клинтоныг шоглон зургаан оронтой тоогоор хэмжигдэх хөлсөөр Уол стритийн банкуудад үг хэлдэг хэмээн даажигнаж байв. Тэрбээр үг хэлэхдээ “Энэ үг хүмүүст таалагдвал ирэх жил Goldman Sachs дээр ашиглана. Гайгүй мөнгө олчих байлгүй” хэмээн хошигносон юм. Гэвч албан тушаалаа өгөөд 100 хонож амжаагүй байгаа ноён Обама Cantor Fitzgerald хэмээх дунд гарын банкнаас үг хэлсний хөлсөнд 400000 ам.доллар авахаар тохиролцжээ.
Уг хэлцлийг сайн мэдэх хүний ярьснаар Обама есдүгээр сард болох эрүүл мэндийн бага хурал дээр гол илтгэгч болохыг зөвшөөрсөн гэнэ. Тэрбээр Ерөнхийлөгч асан үг хэлсний шагналаа юунд зарцуулах талаар тайлбарлахаас татгалзав. 2013 онд Хиллари Клинтон Goldman-д гурван удаа үг хэлэхдээ авсан 225000 ам.доллартай харьцуулахад Обама бараг хоёр нугалсан хөлс авч байгаа юм. Ноён экс Ерөнхийлөгчтэй холбогдох оролдлого амжилтад хүрсэнгүй.
Тэрбээр Цагаан ордонд байх хугацаандаа Уол стритийнхэнтэй тааруухан харилцаатай байсан санагддаг. Тухайлбал, 2009 онд Обама банкныхныг “тарган муурнууд” хэмээн нэрлээд, Америк орон хямралыг туулж ядаж байхад их мөнгө олж байна хэмээн шүүмжилсэн байдаг. 2010 онд түүний дэмжлэгээр баталсан Додд-Франкийн хуулийг Бүгд найрамдах намынхан шүүмжлэхдээ том банкуудын эрсдэлийг хязгаарлах асуудалд хэт хатуу хандсан гэцгээж байв.
Гэвч нэгдүгээр сард Цагаан ордныг орхисноос хойш ноён Обама олны нүдэнд өртөхгүй байснаа энэ долоо хоногт Чикагогийн их сургуульд ирж, өөрийнх нь нэрэмжит төв болон номын сан барих газарт ирсэн. Мөн хоёр сарын өмнө ноён Обама болон түүний гэргий Мишель нарын бичих дурдатгал номыг хэвлэх эрхийг дуудлага худалдаанд оруулахад Penguin Random House хэвлэлийн газар 65 сая ам.доллараар худалдан авчээ. Уг хэлцэл Америкийн Ерөнхийлөгчдийн дурсамжийг хэвлэх эрхийг авахад санал болгосон хамгийн өндөр үнэ болов.
Fox Business телевизийн нэвтрүүлэгт анх мэдээлэгдсэн үг хэлэх тухай хэлцэл Cantor-ийн хувьд шинэ эхлэл болох ёстой. 2001 оны есдүгээр сард болсон Нью-Йоркийн халдлагын үеэр ажилтнуудынхаа гуравны хоёроос илүүг алдсан тус банк сүүлийн арван хэдэн жилд цохилтоос гарахын төлөө тэмцсээр ирсэн билээ. Өнгөрсөн онд Трампад ялагдсан БНН-аас нэр дэвшигч Жеб Буш Cantor Fitzgerald банкны захирал Ховард Лютникийг дэмждэг гол хүн гэж campaignmoney.com сайтад бичжээ. Оpensecrets.org хэмээх өөр нэг сайт ноён Лютник 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Обамагийн өрсөлдөгч Жон Маккейний сурталчилгаанд мөнгө хандивлаж байсан тухай мэдээлсэн байна.
Бен МкЛаннахан