БНХАУ эх орондоо хийсэн анхны байлдааны нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо танилцуулах арга хэмжээг баярын улаан тууз намируулж, оргилуун дарс хагалснаар эхлүүлсэн байна. Ёслолын үйл ажиллагаанд Хятадын Цэргийн төв зөвлөлийн даргын орлогч, генерал Фан Чанлонг үг хэлжээ.
Өчигдөр өглөө эрт Хятадад үйлдвэрлэсэн анхны байлдааны нисэх онгоц тээгч хөлөг онгоц Ляонинг мужийн Далианы усан онгоцны үйлдвэрээс гарсан талаар Хятадын Үндэсний батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.
Хараахан нэр өгч амжаагүй байгаа тус нисэх онгоц тээгч нь БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчний хоёр дахь хөлөг онгоц болж байгаа юм. Эхний нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо БНХАУ 1998 онд Украин улсаас худалдаж авч байсан ба хэдэн жилийн турш сэргээн засаж, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосны эцэст 2002 онд л ашиглалтад оруулж байсан аж.
Шинэ нисэх онгоц тээгчээ үйлдвэрлэж байгаа тухайгаа Хятадын тал 2015 оны арванхоёрдугаар сард зарлаж байсан билээ. Тус хөлөг онгоцыг Хятад улс дангаараа бие даан үйлдвэрлэж байгаагаа онцлон мэдэгдсэн юм.
Шинэ хөлөг онгоц нь АНУ-ын хөлөг онгоцноос техникийн тал дээр хоцрогдсон ч энэ нь Хятадын нисэх онгоц тээгч хөлөг онгоц үйлдвэрлэх салбарын хувьд зөвхөн эхлэл нь тавигдаж буй талаар Сидней хотын Лови Институтын ахлах шинжээч Сэм Роггевээн СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Түүний хэлж байгаагаар тус хөлөг онгоц нь БНХАУ энэ салбарт ч мөн орж байгаагаа харуулж буйн илэрхийлэл ба тэдний дараагийн хөлөг онгоцны үйлдвэрлэл хэдийн эхэлсэн ч байж болзошгүй гэнэ.
Гэсэн хэдий ч тус нисэх онгоцыг тээгч хөлөг онгоцны ажил хараахан дуусаагүй байгаа учраас нь 2020 он хүртэл цэргийн үйл ажиллагаанд оролцохгүй аж.
Тус нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг үйлдвэрлэх ажил 2013 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн ба гуравхан жилийн дотор их бие болон тэжээлийн эх үүсвэр зэрэг үндсэн эд ангиудыг гүйцэтгэж дуусчээ.
Хятад улсын цэргийн төсөв хэмжээгээрээ дэлхийд хоёрт бичигддэг ба БНХАУ 2017 оны цэргийн төсвөө долоон хувиар нэмэгдүүлж, 148 тэрбум ам. долларт хүргэжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-д хамгийн багадаа 5-6 байлдааны нисэх онгоц тээгч хөлөг онгоц шаардлагатай гэнэ. Америкийн хувьд одоогийн байдлаар 10 нисэх онгоц тээгчтэй ба удахгүй нэгээр нэмэгдэх аж.