Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчийн зөвлөлгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өнөөдөр болно.
Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчлах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, хамтран ажиллах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
Зөвлөлгөөнд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогчоос гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын удирдлагууд болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцоно.
Зөвлөлгөөний үеэр шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг шалгаруулахаас гадна хууль тогтоомжийг сурталчлах нээлттэй өдөрлөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл болон есөн дүүрэг хамтран зохион байгуулах юм байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан шилдэг ажил олгогчдыг шалгаруулах болзол, журмын дагуу нийслэлийн хэмжээнд 65 ажил олгогчийг шалгаруулж, үндэсний 10 шилдгийн шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулсан.
Улсын хэмжээнд 43 мянга, нийслэлийн хэмжээнд 26 мянга гаруй ажил олгогч байдаг. Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан даатгуулагчийн тоогоор тэргүүлсэн байх, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн бодитой тодорхойлж, шимтгэл төлөлтөөрөө тэргүүлсэн байх шаардлагыг нэн тэргүүнд тавьсан.
Мөн тайланг хуулийн хугацаанд тушаасан, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байх, Даатгуулагчийн тогтвортой байдал, өсөлт, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт зэргийг харгалзан үзэж, шалгаруулалтыг хийжээ.