2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагнал гардуулж, компанийн баг, хамт олонд баяр хүргэж үг хэллээ.
Тэрбээр “Бизнесийн салбарынхан дотоод нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, ажлын байрны 90 хувийг хангаж байна. 2016 оны ТОП аж ахуйн нэгжээр шалгарсан 100 компани гэхэд л татварын орлогын талаас илүү хувийг бүрдүүлж байна.
Төр засаг, улстөрчдийн алдаатай бодлогын уршгаар эдийн засгийн хямралыг хамгийн түрүүнд мэдэрдэг, түүнд хамгийн гүн гүнзгий өртдөг нь хувийн хэвшлийнхэн юм. Өнгөрсөн хугацааны тэдгээр алдааны өмнөөс мөн “Уучлал” хүсэж байна” гэлээ.
Түүнчлэн Монголын бизнес бусадтай эн зэрэгцэн хөгжихөд хамгийн их саад болж байгаа гурвын зэрэг шалтгааныг яаралтай засаж залруулах ёстой. Минийхээр, бизнесийн орчныг илүү сайжруулах, төрийн хэт оролцоог хумих, олон түмний сэтгэлгээг өөрчилж чадвал Монголын бизнесийн салбар өнгөрсөн 20 гаруй жилийн түүхээсээ ч ихийг бүтээж, улсынхаа эдийн засагт өнөөдрийнхөөс хувь нэмрээ хэдэн арав дахин илүү оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Бизнес дэх төрийн оролцоог хумих эхний алхам бол төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах, элдэв хяналт шалгалтын дарамтыг багасгах юм. Төр, хувийн хэвшил хоёр нэг нь татвар төлөгч, нөгөө нь татвар хураагч гэх зөвхөн “өгөх-авах”-ын харилцаатай байвал ганцаараа ч, хамтаараа ч хол явахгүй, амжилтад хүрэхгүй. Төр-хувийн хэвшил хоёрт харилцан дэмжсэн, бие биеэ нөхсөн түншлэл хэрэгтэй. Иймд манай Засгийн газар их хэмжээний татвар төлөхийг бус, аль болох олон ажлын байр бий болгох, тухайн жилдээ ажлын байраа хадгалж үлдсэн, нийгмийн эмзэг болон зорилтот бүлгийн төлөөллийг ажлын байраар хангасан бүхий л бизнес, бизнесийн төслүүдийг илүү дэмжих болно.
Мөн баялгийн шударга бус хуваарилалт, эрх мэдэлд ойр хэсгийн давуу байдал зэрэг нь бизнесийг, ялангуяа том төслүүдийн мөн чанарыг ойлгоход садаа болж байж магадгүй. Гэхдээ л хэт эх орончийн дүртэй хийрхэл, хэн нэг нь илүү баяжих нь гэсэн атаархал, мөнгөтэй нэгнээ үгүйсгэх сэтгэлгээг хөөргөх нь манай улсын хөгжилд ч, бизнесийн хөгжилд ч ямар нэгэн хэмжээгээр саад чөдөр тушаа болж байна. Бид бизнесмэнүүдээ “зөвхөн өөртөө мөнгө хийж байгаа эзэн” гэж хэзээ харахаа болино, тэр цагт энэ сэтгэлгээ өөрчлөгдөнө. Бид нийгмээрээ бизнесмэнүүдээ баялаг бүтээгчид, ажлын байр бий болгогчид гэж харах ёстой, тэгж харах үнэлэх цаг нь болсон гэж бодож байна.
Нутгийн зөвлөл, эвсэл холбоодоос өгдөг шагнал урамшуулалдаа хамгийн олон хүнийг ажлаар хангаж байгаа, хамгийн их татвар төлсөн, эсвэл тухайн жилдээ хамгийн олон ажлын байр шинээр бий болгосон бизнесмэнүүдийг тодруулж, нэрлэж алдаршуулбал бидний сэтгэлгээ хурдан өөрчлөгдөнө.
Бүтээж байгаа баялгаасаа хэд дахин үнэ цэнэтэй нийгмийн баялаг бол танай ажиллах хүч, таны баг хамт олон юм. Сүүлийн үед төрд ч, хувийн хэвшилд ч нэг буруу жишиг тогтож нэлээд газар авах янзтай болсон байна. Энэ нь ажиллах хүчийг туршилт нэрийн дор огт цалингүй буюу бага цалингаар олон сараар ажиллуулж, жаахан бүдүүлгээр хэлбэл мөнгөний машин болгож хөдөлмөрийг нь шулах явдал газар авчээ. Би төрийн байгууллагуудад үүрэг өгч байгаа, ингэж туршилтаар ажиллаж байгаа хүмүүсээ хууль номынх нь дагуу жинхэлж үндсэн ажилтан болгон үндсэн цалинг нь олгох ажлыг шуурхай зохион байгуул гэсэн.
Бизнесийн салбарт ийм буруу хандлага битгий байгаасай гэж хүсч байна. Хэрвээ байвал “туршигдаж байгаа” тэр хүний, түүний гэр бүл, найз нөхдийн хүрээнд бидний өөрчлөхийг хүсээд байгаа өнөөх сэтгэлгээний өөрчлөлт хурдтай явж, урагшилж чадахгүй.
Төр, хувийн хэвшил хоёр тусдаа явах учиргүй. Бидний явах зам нэг. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж ажиллах, нэр төртэй амьдрахаас өөр сонголт бидэнд байхгүй. Бид хамтарч, харилцан биесээ нөхөн зүтгэж чадвал Монголын маань эдийн засаг тун удахгүй эх орны минь цэлмэг хөх тэнгэрийн нар шиг гэрэлтэх болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.