Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Арвайн үндэс ХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолт маргааш 14:00 цагаас болно.
Олимпын аварга тэргүүтэй урлаг, спортынхон хүч тэнцүү хуваагдан цагаан, цэнхэр өмсгөлтэйгээр талдаа 20 минутаар хоёр үе тоглож, үзэгчдэд гарын үсэгтэй бөмбөг дурсгана.
Нийт 120 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн нээлтийн хийх "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтод оролцох урлаг, спортын алдартнууд урилга, нэр бүхий өмсгөлөө авч дууссан.
“Цагаан барс”, “Хөх чононууд” багуудын бүрэлдэхүүн тодорсон учраас өчигдөр 20:00 цагаас нээлттэй бэлтгэл хийлээ.
Тоглолтынхоо өмнөх бэлтгэлд ач холбогдол өгөн оролцож, нөхөрсөг тоглолт хийлээ. Эхний хагаст "Цагаан барсууд" илүү тоглолтыг үзүүлэн 2:0-ээр илүүрхэв.
Гэсэн ч Ш.Гүрбазараар удирдуулсан "Хөх чононууд" хоёрдугаар үед эргэн ирэлтийг хийж давамгайллыг аваад байсан ч өрсөлдөгч баг мөчөөгөө өгсөнгүй, тун сонирхолтой тоглолт болж 4:4-өөр тэнцлээ.
Нөхөрсөг тоглолт тун сонирхолтой өрнөсөн тул маргааш 14:00 цагаас болох "Оддын хөлбөмбөг"-ийн тулаан улам ширүүн өрсөлдөөнтэй явагдах нь дамжиггүй.
Түүгээр ч зогсохгүй гурван мянган төгрөгөөр худалдаалагдах таслбарын 1000 төгрөг бүрийг Аутизмыг таниулах сарын аянд зориулах юм.
“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолтын тасалбар мөн худалдаанд гарсан тул үзэгч, хөгжөөн дэмжигч та бүхэн Монголын Хөлбөмбөгийн Холбооны байран дээрээс ирж тасалбараа авах боломжтой.
“Цэнхэр” буюу Хөх Чононууд багаас.
Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар
- Г.Ганхүү – Шар айраг хамтлагийн дуучин
- Д.Энхбаяр TV Coctail хамтлагийн жүжигчин
- Ш.Батсуурь -Жүжигчин
- Н.Оргил -Жүжигчин
- Э.Бадар-Ууган -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
- Х.Бат-Ундрал -"Guys" хамтлагийн дуучин
- Х.Манлайбаатар –Жүжигчин
- Д.Отгонбаяр - Хурд Хамтлагийн соло гитарчин
- Ж.Нарантунгалаг - Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин
- Д.Дэрмээ- "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин
- П.Сэрдамба - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
- Н.Батсуурь – Монгол Улсын Арслан
- Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан - Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин
“Цагаан” багаас:
Ерөнхий дасгалжуулагч:
Н.Түвшинбаяр - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
- Х.Цагаанбаатар - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
- Т.Бархүү – Жүжигчин
- Б.Анхбаяр - Жүжигчин
- С.Болд-Эрдэнэ - УДЭТ-ын жүжигчин
- Р.Пүрэвдагва – Монгол Улсын Арслан
- Д.Отгон-Баатар – Хурд хамтлагийн бөмбөрчин
- Д.Лхагва -"Guys" хамтлагийн дуучин
- П.Баярцэнгэл – Дуучин
- Б.Батзаяа – Хөтлөгч
- Э.Цолмонбаяр – Жүжигчин, хөтлөгч
- Н.Ялалт – Жүжигчин
- О.Амгаланбаатар – Жүжигчин, загвар өмсөгч
- Э.Мөнх-Эрдэнэ – Реппер Gee