Туркийн цагдаагийн газар Америкт суугаа исламын номлогч Фетхулла Гюлентэй холбоотой гэж үзэн 9000 албан хаагчаа ажлаас нь халсан байна.
Энэхүү шийдвэрээ тэд үндэсний аюулгүй байдлын үүднээс гаргасан хэмээн тайлбарлаж байна.
Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Фетхулла Гюленийг өнгөрсөн жилийн долдугаар сард төрийн эргэлт хийх гэж оролдсон хэмээн буруутгаж байгаа билээ. Нөгөө талаас Фетхулла Гюлен үүнд ямар ч хамаагүй гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн юм.
Фетхулла Гюлений дэмжигч нарын эсрэг цагдаагийн ажиллагааны үеэр хамгийн сүүлд л гэхэд 1000 гаруй хүнийг баривчилсан билээ.
Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу тус ажиллагааны гол зорилго нь “хууль сахиулах хүчний дотор бүгсэн Гюлений сүлжээг олж илрүүлэх байсан” хэмээн ярьсан байна. Түүний хэлж байгаагаар тус ажиллагаа цаашид ч үргэлжлэх аж.
Өнгөрсөн жилийн долдугаар сарын 15-нд цэргийн томоохон албан тушаалтнуудын төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа нийтдээ 40 000 иргэнийг баривчилж, 120 000 гаруй иргэнийг ажлаас нь халж, албан тушаалаас нь огцруулсны ихэнх нь цэрэг, цагдаагийн албан хаагчид болон багш нар байсан байна.
Долоо хоногийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх эсэхийг шийдвэрлэх олон нийтийн санал асуулгад ялалт байгуулсан билээ.
Сөрөг хүчнийхэн энэхүү ялалт нь Турк улсыг хуваагдалд хүргэж, түүнийг хэмжээлшгүй эрх мэдэлтэй болгоно хэмээн эмээж байгаа аж.
Олон нийтийн санал асуулгаас хоёр хоногийн дараа Туркийн парламент есөн сарын хугацаатай зарлаад байсан онцгой байдлын хугацаагаа гурван сараар сунгасан байна.
Үй олноор нь баривчлах, ажлаас нь чөлөөлөх явдал нь Европын холбоог түгшээж байгаа ба Туркийн Европын холбоонд элсэх хүсэлт ч үүнээс болж хойшлогдсоор байгаа билээ.
ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас иргэдийг үй олноор нь баривчлах явдлыг “анхааралдаа аваад” байгаа хэмээн мэдэгдсэн байна.