-“Эрдэнэс таван толгой” ногдол ашиг тараахгүй-
Эрдэнэс таван толгой (ЭТТ) компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр өглөө тус компанийн байранд болов. Хурлыг тус компанийн толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Түмэнцогт даргалан явууллаа.
Өмнөх жилүүдийн хувьцаа эзэмшигчдийн хуралтай харьцуулахад энэ удаад харьцангуй олон буюу 64 иргэн хуралд оролцлоо. Өнгөрсөн онд 10, түүний өмнөх онд 6 иргэн хуралд оролцсон гэж ЭТТ ХК-ийн захирал Д.Ариунболд хэлэв. Гэсэн ч хурлын зарыг хангалттай түгээгээгүй, ердөө 30 минутын хугацаанд хуралд оролцох иргэдийг бүртгэсэн, хурлын танхим жижиг байна, хурлыг хаалттай явуулж байна гэх шүүмжлэлийг эдийн засагч Л.Наранбаатар хэлэв. Мөн тэрээр хурлын өрөөний 3G сүлжээг хаасанд бухимдан, компанийнхаа ажилчдаар энэ танхимыг дүүргэсэн байна гэсэн юм.
ТУЗ-ийн дүгнэлтэд ЭТТ компанийн удирдлага зүтгэл гарган ажиллаж, оновчтой шийдвэр гаргасан гэж Д.Ариунболд захирал болон түүний багийг магтжээ.
Хурлын дэгийг урьдчилан танилцуулж санал авалгүй, шууд хурлыг эхлүүлсэн нь мөн маргаан дэгдээв.
Өнөөдөр болсон хурлаар “Эрдэнэс таван толгой” компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гүйцэтгэх захирал Д.Ариунболд танилцуулав. Дараа нь эдгээр тайланд өгсөн ТУЗ-ын дүгнэлтийг уншлаа. Дүгнэлтэд ЭТТ компанийн удирдлага зүтгэл гарган ажиллаж, оновчтой шийдвэр гаргасан гэж Д.Ариунболд захирал болон түүний багийг магтжээ.
Өнөөдрийн хуралд ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн оролцоогүй. Тэрээр гадаад томилолттой яваа аж. Мөн ТУЗ-ийн гишүүн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хуралд оролцоогүй юм.
ЭТТ-Н ТУЗ-ИЙН ГИШҮҮД ХЭН БЭ?
- ТУЗ-ийн дарга – У.Бямбасүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
- ТУЗ-ийн нарийн бичгийн дарга – Ш.Мөнхцэрэн
- ТУЗ-ийн гишүүн – Х.Батжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга
- ТУЗ-ийн гишүүн – С.Амгалан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал
- ТУЗ-ийн гишүүн – С.Батболд, Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- ТУЗ-ийн гишүүн – С.Наранцогт, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга
- ТУЗ-ийн гишүүн – Г.Нандинжаргал, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- Хараат бус гишүүд – П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ
“Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал ЭТТ-н ТУЗ-ийн хараат бус 3 гишүүнийг хууль бусаар сонгосон гэв. Тэрээр сонгон шалгаруулалтыг дахин явуулах санал гаргасан юм. Тус нэгдэл сүүлийн гурван жилийн турш энэ хүсэлтээ илэрхийлсэн ч компанийн удирдлагууд хүлээж аваагүй байна.
Өнөөдрийн хуралд хараат бус гурван гишүүний нэг нь мөн л оролцсонгүй. Уг нь хувьцаа эзэмшигчдийн хурал жилд нэг л удаа болдог.
2007 онд ЭТТ компанийн хувьцааг нээлттэй худалдахад үндэсний 533 ААН худалдан авсан юм. Тэд нийт 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ЭТТ-д оруулжээ. Гэвч эдгээр компани өнөөг хүртэл ямар ч ногдол ашиг хүртээгүйн сацуу 7 тэрбум төгрөгийн хэрхэн, яаж зарцуулсан тайлан ч байдаггүй. Иймд ААН-үүд нэгдэн, “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг байгуулсан юм. Хэрэв банканд мөнгөө хадгалуулсан бол өдийд 20 тэрбум төгрөгт хүрэх байсныг ч онцолдог юм.
Өнөөдрийн хуралд хараат бус гурван гишүүний нэг нь мөн л оролцсонгүй. Уг нь хувьцаа эзэмшигчдийн хурал жилд нэг л удаа болдог. Хуралд оролцогсод хараат бус гишүүдээс өөрсдийгөө танилцуулахыг хүссэний дагуу тэд товч танилцуулав.
Хараат бус гишүүн Х.Болор-Эрдэнэ - “Дорнод газар” компанийн захирлаар ажилладаг. Монголросцветметийн гүйцэтгэх захирлаар 2 жил ажилласан. Аль нэг намын гишүүн бус, ашиг сонирхлын зөрчил байхгүй гэв.
Хараат бус гишүүн Э.Ганбаатар-Хамгаалалтын албаны захирлаар ажилладаг байна.
Компанийн тухай хуульд зааснаар хараат бус гишүүдийг томилох, чөлөөлөх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргадаг. Гэвч ээлжит болон ээлжит бус хурал байх талаар дэлгэрэнгүй заагаагүй юм. Иймд “Эрдэнэс Монгол” компаниас өнгөрсөн оны арван нэгдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан, дээрх 3 хүнийг томилжээ. Тэднийг томилохын тулд хэдэн хүн өрсөлдөж, ямар шалгуураар сонгосон нь тодорхойгүй.
ЭТТ ЭНЭ ОНД НОГДОЛ АШИГ ТАРААХГҮЙ
Тус компани сүүлийн гурван жилийн турш Эрнэст энд янг компаниар аудитын шалгалт, үнэлгээ хийлгэж байгаа юм.
2016 оны байдлаар ЭТТ компани татварын дараа 198 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Алдагдлын 93 хувь нь ханшийн зөрүү буюу ам.долларын үнийн өсөлтөөс үүдсэн гэнэ. Иймд энэ онд ногдол ашиг тараах боломжгүй гэж ТУЗ шийдвэрлэсэн байна.
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- ЭТТ ордод нийт 3100 ажилчин ажиллаж байна. 100 хувь монгол ажилчидтай.
- 2016 онд нийт 7.6 сая тонн нүүрс олборлосон нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт.
- Хятадын импортын коксжих нүүрсний 13 хувийг хангадаг.
- Өнгөрсөн онд борлуулалтын орлого нь 467 сая ам.доллараар өссөн.
- 2016 онд улсад 266 тэрбум төгрөгийг татварт төлсөн.
- Үйл ажиллагааны зардлаа 119 тэрбум төгрөгөөр, удирдлагын зардлыг 279 сая төгрөгөөр тус тус бууруулсан.
- Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.доллараас өөр өр төлбөргүй.
- 2012 оэнд авсан энэ зээл хүүгийн хамт 238 сая ам.доллар болжээ.
- Үүний 108 сая ам.долларыг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн.
- 92 сая ам.долларыг компанийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулсан.
ХУРАЛД ОРОЛЦОГСОД ЯМАР САНАЛ ДЭВШҮҮЛЭВ?
Хуульч Б.Баяр хурлын үеэр ЭТТ-н статусыг тодорхой болгохыг шаардсан юм. Учир нь ЭТТ ХК атлдаа нээлттэй эсвэл хаалттай юу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Хөрөнгийн биржид бүртгүүлэн, хувьцаа гаргаж, хувьцаагаа арилжиж эхэлснээр нээлттэй ХК болдог. Харин Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлснээр хаалттай ХК болдог байна. ЭТТ эдгээрийн алинд нь ч бүртгэлгүй тул компанийн статусыг шийдвэрлэх, үүний тулд компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулах нь зөв гэсэн юм.
ТУЗ-ийг яамдын газрын дарга нар буюу улс төрийн томилгооныхон дүүргэж, хараат бус гишүүд нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй, ямар мэдлэг, туршлагатай нь тодорхойгүй байвал алдагдалтай ажилласаар л байна.
Мөн тус компанийн хувьцааг эзэмшдэг 2.5 сая иргэнийг төлөөлж, ТУЗ-д нэг иргэнийг томилох саналыг хуралд оролцогч гаргасан ч С.Түмэнцогт дарга хүлээж авсангүй. Тус компанийн нийт хувьцааны 14 хувийг иргэд эзэмшдэг.
Эдийн засагч Л.Наранбаатар компанийн засаглалын асуудлыг хөндөв. ЭТТ 2018 онд хувьцаа гарган, хөрөнгийн зах зээлээс дахин хөрөнгө татахаар төлөвлөсөн. Гэвч компанийн засаглалаа дээшлүүлэхгүй бол байдал сайжрахгүй гэсэн юм. Компанийн ТУЗ-ийг яамдын газрын дарга нар буюу улс төрийн томилгооргоор ирсэн хүмүүс дүүргэж, хараат бус гишүүд нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй, ямар мэдлэг, туршлагатай нь тодорхойгүй байсаар байвал алдагдалтай ажилласаар байна гэсэн юм.
ЭТТ-Н ЦААШИД ХИЙХ АЖЛУУД
- 18 км шороон замыг хатуу хучилттай ам болгоно.
- Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргана. Хувьцааны арилжааг зохион байгуулах үнэт цаасны компанийг сонгон шалгаруулах тендер удахгүй зарлана. Үүний тулд нэгж хувьцааны үнийг тогтоох, компанийн үнэлгээг хийлгэнэ.
- 2018 онд хувьцааны арилжааг эхлүүлэх, хувьцаа эзэмшдэг иргэд, ААН-үүдэд саналын эрх олгоно.