"Samsung Electronics" компани холдинг компанийн статус руу шилжихгүй гэдгээ мэдэгдлээ. Үүний оронд хувьцаа эзэмшигчдэдээ анхны удаа улирлын ногдол ашиг тараахаар болжээ. Тус компанийн ухаалаг гар утас болон бусад бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж I улирлын цэвэр ашиг нь 6.7 тэрбум ам доллар болсон байна. Ийнхүү "Samsung Electronics"-ийн ашиг шинжээчдийн таамгаас давсан төдийгүй сүүлийн дөрвөн жилийн дээд цэгт хүрээд байгаа юм.
Үүнээс өмнө "Samsung Electronics"-ийн өв залгамжлагчийн авлигын хэрэг болон "Note 7" гар утастай холбоотой асуудлаас болж тус компанийн хувьцааны ханш унаад байв. Харин борлуулалт нэмэгдсэний дараа хувьцааны ханш нь дөрвөн хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ нь 2.2 сая вон болжээ. Ашиг нэмэгдэх тусам "Samsung Electronics" хувьцаа эзэмшигчдэдээ илүү их ногдол ашиг тараах боломжтой аж. Мөн хөрөнгө оруулагчид цаашид урт хугацаанд хөрөнгө оруулж, ашиг олох сонирхолтой байгаа юм.
Х.Дөлгөөн