Снүүкер биллиардын 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сүр дуулиантай үргэлжилж байна.
Дэлхийн аварга Нэйл Робертсон хасагдаад байсан бол түүний араас өнөө цаг үеийн шилдэг тамирчдын нэг снүүкер биллиардын нүүр царай өнгө төрх болсон тамирчин Ронни Салливан хасагдаж шуугиан дэгдээлээ.
Таван удаагийн дэлхийн аварга маань Өмнөд хөршийн тамирчин Дин Жунхуйд ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
Тэмцээний дараа олон яриа гарч байсан бөгөөд түүнийг зодог тайлна спортоо орхино гэх яриа гараад байсан юм. Тэгвэл Салливан энэ яриаг үгүйсгэсэн бөгөөд тэрээр зодог тайлахгүй цаашаа тоглоно гэдгээ мэдэгдсэн байна.
Тэрээр “Би энэ спортод хайртай. Би цаашдаа тоглосоор байх болно” хэмээн хэлжээ. Энэ жил дэлхийн аварга болсон тамирчин 425 мянган ам.доллар авах бол ирэх 2018 оны дэлхийн аварга болсон тамирчин 500 мянга болж өсөх юм.
Эх сурвалж: SPS