Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол улсын ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжуудыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх 25 сая ам.долларын санхүүжилтийг өнөөдөр баталжээ.
“Хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж, хүртээмжийг сайжруулах нь хүмүүст сайн ажил олох, амьжиргаагаа дээшлүүлэхэд туслах нэг чухал алхам. Дэлхийн банк энэ төслөөр дамжуулан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинэчлэн хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанар, олдоцыг сайжруулах замаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй хязгаарлалтуудыг шийдвэрлэхэд тусална” гэж Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлсэн байна.
Өндөр бүтээмжтэй, сайн цалинтай ажил олж чадаагүй иргэд ядууралд хамгийн их өртдөг.
Манай улсад ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр, ажил хайгчид ажил олох итгэл алдарснаас ажил хайхаа болих нь элбэг. Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд муу байгаа нь санаа зовоох томоохон асуудал юм. Гэтэл өндөр бүтээмжтэй, сайн цалинтай ажил олж чадаагүй иргэд ядууралд хамгийн их өртдөг.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөр тогтвортой бичил бизнес эхлүүлэх, хөгжүүлэх шинэ боломжийг хүмүүст олгохыг зорьжээ. Бичил бизнес эрхлэгчдэд цогц дэмжлэг үзүүлэн, бизнесийн ур чадвар хөгжүүлэх болон бусад сургалт, зөвлөн туслах үйлчилгээ, бичил бизнесс эрхлэгчдийн болон төгсөгчдийн сүлжээ, зах зээлтэй холбох зэрэг төрөл бүрийн санхүүгийн бус дэмжлэгүүд багтжээ.
Мөн шинээр байгуулагдах болон өмнө нь үйл ажиллагаа эрхэлж байсан бичил аж ахуй нэгжүүдэд бага хэмжээний зээл олгох, эмзэг бүлгийнххнд зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх юм байна.
Төслийн хүрээнд харилцагч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хөгжүүлснээр ажил зуучлалын чанар сайжрах боломж бүрдэнэ. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтуудыг дэмжиж, орон нутгийн хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний албад тухайн дүүрэг, орон нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлд тохирсон төслийн санал боловсруулж хэрэгжүүлэх боломжийг бий болгоно гэв.
Хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг сайжруулахын тулд ажлын байрны мэдээллийн хүрээ, чанарыг шинэ түвшинд гарган, ажил хайгчдыг ажил олгогчтой шууд холбож, хөдөлмөрийн зах зээлийн хяналт, үнэлгээг сайжруулахаар төлөвлөжээ.
Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс шалтгаалан манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жил удааширсан. Иймд ажлын байрны тоо олноор буурч, ажилгүйдлийн түвшин хурдацтай нэмэгдсэн юм.
Гэхдээ 2010-2014 оны эдийн засгийн огцом тэлэлтийн үед ч ажилгүйдэл харьцангуй өндөр буюу 7 хувиас доош буугаагүй. Мөн бага ур чадвар шаардсан, хувиараа хөдөлмөр эрхлэх хэлбэртэй, албан бус хөдөлмөр эрхлэлт их хэвээр байна. Албан бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл эмзэг бүлгийнхний дунд түгээмэл. Иймд дээрх төслөөр ажил олоход хүндрэлтэй иргэд, 18-34 насны залуучууд, ядуу өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд тусгайлан анхаарна гэв.
Төслийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлэх юм.