ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай улсын хүсэлтийг хойшлуулжээ. ОУВС-гийн захирлуудын зөвлөл өчигдөр хуралдсан юм. Ингэснээр ОУВС-гаас манай улсад олгох 440 сая ам.долларын зээлийг авах хугацаа ч хойшиллоо.
Чухам яагаад энэ хүсэлтийг хойшуулсан талаар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас лавлахад энэ оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг батлахдаа УИХ-аас гаргасан тогтоолтой холбон тайлбарлав. Тус тогтоолд Оюутолгой гэх мэт томоохон компаниуд төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар дамжуулах тухай заасан байжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад халтай, эсэх болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчсөн эсэхийг судалсны дараа манай улсын тус сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг авч хэлэлцэх гэнэ.
Энэ асуудлыг ОУВС гэнэт өнөөдөр гаргаж тавиагүй юм.
2017 оны улсын нэгдсэн төсөв болон холбогдох УИХ-ын тогтоолыг "Төрийн мэдээлэл" эмхэтгэл болон legalinfo.mn-д хэвлэн албажуулаагүй байгаа юм.
Энэ асуудлыг ОУВС гэнэт өнөөдөр гаргаж тавиагүй юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 18-нд АНУ-ын Вашингтон хотод болсон, Олон Улсын Валютын Сангийн хаврын уулзалтад оролцоод ирсэн.
Тэд ОУВС-гийн захирал хатагтай Кристин Лагард, Дэлхийн Банкны ерөнхийлөгч Жим Ким, ОУВС –гийн Ази Номхон Далайн газар, Монгол Улсыг хариуцсан захирал Хинам Чой нартай тусгайлан уулзаж, Монголын нийгэм эдийн засгийн байдлын танилцуулсан. Мөн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-аас нэмэлтээр баталсан тогтоолыг эргэж харах зөвлөмж өгчээ.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс гаргах, манай улстай холбоотой шийдвэр хойшилсноор АХБ, Дэлхийн банк болон Япон улсаас авах, их хэмжээний зээлийг хүлээн авах хугацаа мөн хойшлох эрсдэлтэй.
Оюутолгой компани бүх төлбөр тооцоогоо гадаадын банкаар гүйцэтгүүлдэг нь манай эдийн засагт ихээхэн алдагдалтай талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн зэрэг олон хүн шүүмжилдэг. Тус компанийн толгой компани болох Рио Тинто зөвхөн 2А эсвэл 3А зэрэглэлтэй банктай хамтран ажиллахыг шаарддаг аж. Ийм өндөр зэрэглэлийн банк хараахан манай улсад байхгүй тул гадаадын банктай хамтран ажиллах талаар Засгийн газартай байгуулсан, Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан юм.
УИХ-ын гишүүүн Б.Жавхлан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг боловсруулсан. Тэрээр Оюутолгой компани Монголд салбараа нээсэн банкаар гүйлгээгээ хийлгэвэл нийт гүйлгээний 20-30 хувь нь манай улсад үлдэх, шинэ ажлын байр бий болох, татвар өсөх, Монголбанк гүйлгээг хянах зэрэг давуу талтай болно гэж үздэг юм. Харин зарим эдийн засагч эсрэг байр суурь илэрхийлдэг.
Төгсгөлд нь хэлэхэд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаагүй байгаа ч ирэх даваа гарагаас эхлэн нэмэгдэх татварын шинэ хуулиуд хүчин төгөлдөр хэвээр байна. Учир нь УИХ-аас батлан гаргадаг ,жил бүрийн улсын нэгдсэн төсөв нь Монгол Улсын хууль юм.
Тавдугаар сарын 1 буюу ирэх даваа гарагаас эхлэн
- Авто машины онцгой албан татвар,
- Импортын тамхины гаалийн татвар,
- Хадгаламжийн хүүгийн орлогын татварыг тус тус нэмж тооцно.