УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 65.5 хувийн саналаар дэмжин баталлаа.
УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх дэд заалтад гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж заасан.
Гэвч тус дэд заалт нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд гацаа үүсгэх нөхцөл байдал тулгарсан юм. УИХ-ын тогтоолын 11 дүгээр заалттай холбоотойгоор Монголын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол үүссэн гэдгийг ОУВС анхааруулж байсан.
Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд тогтоолын энэ заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлжээ.
Иймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо “УИХ-ын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын төсөл боловсруулан өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.
УИХ-ын зарим гишүүд тогтоолын төслийг хүчингүй болгоно гэдгийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тогтоолын энэ заалтыг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх боломж бий, энэ бол ихээхэн ач холбогдолтой заалт. Энэ асуудлаар танай манай гэх асуудал байхгүй. Гол нь гаднаас хараат бус байх бодлого барьж ажиллах ёстой, гадагш нь түүхий эдээ үнэгүй өгөөд оронд нь зээл аваад байж таарахгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн ч түүнийг хүсэлтийг хүлээн авсангүй.
Ийнхүү тогтоолын төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 36 нь буюу 65.5 хувь нь дэмжжээ.