БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Айлчлалын эхэнд Вьетнамын Дэд Ерөнхийлөгч манай улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийсэн юм. Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хэлэлцээний явцад гурван асуудлыг хөндөн ярилцсан. Нэгдүгээрт, хоёр улсын хоорондох улс төр, цэрэг батлан хамгаалах, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Сүүлийн жилүүдэд Вьетнамын эдийн засгийн өсөлт маш хурдацтай явагдаж байна. Эдийн засаг хөгжөөд ирэхийн зэрэгцээ бүс нутаг дахь Вьетнамын нөлөө тэлж байна.
Тиймээс бид Вьетнамыг Зүүн Өмнөд Ази дахь түшиц улсаа болгох бодлого баримталж, харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Энэ жилийн хувьд улс төрийн харилцаанд бас нэг онцлог зүйл болсон. Вьетнам улс АПЕК /Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага/-ийг даргалж байна. Манай улс АПЕК-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд Вьетнамыг тусалж дэмжиж ажиллах хүсэлт тавьсан” гэлээ.
Мөн эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар Вьетнам, Монголын худалдааны эргэлт 45 сая ам.доллар юм байна. Иймээс талууд худалдаагаа нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа хэлэлцээний явцад илэрхийлжээ.
“Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Тус гэрээний хүрээнд Монголын мах махан бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүнийг Вьетнамд нийлүүлэх үндэс суурь нь тавигдсан. Вьетнамууд манайхаас ямааны мах авах сонирхолтой байгаа” гэдгийг Ц.Мөнх-Оргил сайд онцоллоо.
Монголын таван компанийг Вьетнамын тал Засгийн газрынхаа түвшинд хүлээн зөвшөөрч, мах авахаар болжээ. Энэ жилдээ туршилтын журмаар 20 тонн мах нийлүүлэх бөгөөд харин Вьетнамын талаас жилдээ 200 орчим тонн мах авах бололцоотой гэдгээ илэрхийлжээ.
Хэлэлцээний явцад аялал жуулчлал, оюутан солилцооны талаар мөн хөнджээ. Өнөөдрийн байдлаар Монголын 60 гаруй оюутан Вьетнамд, Вьетнамын 30 гаруй оюутан Монголд суралцаж буй юм. Тэгвэл өнөөдрийн яриа хэлэлцээний үед тэтгэлгийн тоог биш хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэлэг өгч байгаа салбаруудаа өргөжүүлэх тохиролцоонд хүрчээ. Мөн хоёр улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тус санамж бичгийн хүрээнд хоёр улсад сурч буй оюутнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх аж.
Энэ удаагийн айлчлалаар хуучин олон жилийн харилцаатай сайн түнш Вьетнам улстай тогтоосон харилцаагаа шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээн Ц.Мөнх-Оргил сайд хэллээ.
Айлчлал энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Маргааш Монгол, Вьетнамын бизнес форум болно. Вьетнамын Дэд Ерөнхийлөгчийн дагалдан Вьетнам улсдаа тэргүүлэх томоохон компанийн төлөөлөл болох 20 гаруй хүн дагалдан ирсэн байна. Түүнчлэн хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухааны салбарын төлөөлөл дагалдан яваа аж.