Бразилийн иргэн Армандо Торресийг өнгөрсөн долоо хоногт Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон юм. Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, дараах асуултад хариуллаа.
-Та Оюу Толгойн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа ямар чиглэлийг түлхүү хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Миний хувьд уурхай, боловсруулах төсөл зэрэг дээр ажиллаж байсан туршлагатай. Салбараа солиод орж байгаа хэдий ч миний хувьд Оюу Толгойд байхдаа гол хийх ажил бол хүмүүстэй ажиллах, хүмүүсийг бэлтгэх чиглэл дээр өөрийн хувь нэмрээ оруулж ажиллах төлөвлөгөөтэй. Сайн инженерийн зураг төсөл, барилга, бүтээн байгуулалтад тулгуурлан босож байгаа энэ уурхайг цаашид авч явах боловсон хүчнийг бэлтгэх нь миний хамгийн гол зорилго юм. Ажлын туршлагын хувьд өмнө нь би том хэмжээний төслүүдийг өргөтгөх чиглэлээр ажилласан. Тэрийг минь харж энэ ажилд томилсон байх. Оюу Толгой бол миний дөрөв дэх том өргөтгөлийн төсөл болж байгаа.
-Оюу Толгой бол эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг том төсөл. Монголын эдийн засгийн хямрал хоёр, гурван жил үргэлжиллээ. Бидэнд гаднын хөрөнгө оруулалт маш чухал байна. Гүний уурхайтай холбоотой 4.5 тэрбум доллар орж ирэх ёстой. Одоо хэд нь орж ирсэн бэ? Энэ жилдээ ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх вэ?
-Гүний уурхайн зардлын төсөв бол 5.3 тэрбум доллар. Үүнд хөрөнгө оруулалт болон урсгал зардлууд багтсан. 2017 оны хувьд гүний уурхайн төслийн нийт зардал 800-900 сая доллар байсан. 2020 он хүртэл дунджаар нэг тэрбум орчим долларыг бид гүний уурхайн төсөл дээр зарцуулах төлөвлөгөөтэй байна. Энэ хугацаанд нэгдүгээрт тавигдах асуудал бол дотоодын ханган нийлүүлэгчдэд энэ мөнгийг зарцуулах. Бид тавьсан зорилтоо давуулан биелүүлж байгаа. Тэр дундаа барилга, бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа компаниуд маань олон улсын шилдэг компаниудтай хамтарсан дотоодын аж ахуй нэгжүүд байна. Мөн цементийн хангамжаа бид дотоодын компаниудаас авдаг.
2016 онд Оюу Толгойн Монгол Улсад оруулж ирсэн мөнгөн дүн нь компанийн нийт орлогын 66 хувьтай тэнцэж байгаа. Энэ тоо 2017 онд 110 хувь болж өснө.
2016 онд Оюу Толгой ХХК өөрийн борлуулалтын орлогоо 100 хувь гэж үзвэл 110 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гүний уурхайд зарцуулсан. Цаашид энэ тоо нэмэгдэх болно.
-Өнгөрсөн сарын 14-нд УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Энэ тогтоолд “Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэж заажээ. УИХ-ын гишүүн Б.Жавхлан Оюу Толгой гэх томоохон компаниудын борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулбал нийт орлогын 20-30 хувь нь Монголд үлдэнэ гэж үздэг. Та бүхэн энэ дүгнэлттэй санал нийлж байна уу?
-УИХ-ын тогтоол, заалт зэрэг бол Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын эрх мэдлийн асуудал учир би хариулт өгөх боломжгүй. Мөн Б.Жавхлан гишүүний тооцоог би өөрөө хараагүй болохоор тайлбар хийхэд бэлэн биш байна.
Харин 2016 онд Оюу Толгойн Монгол Улсад оруулж ирсэн мөнгөн дүн нь компанийн нийт орлогын 66 хувьтай тэнцэж байгаа. Энэ тоо 2017 онд 110 хувь болж өснө.
-Рио Тинто групп яагаад 2А, 3А гэсэн зэрэглэл бүхий банктай хамтран ажилладаг вэ? Оюу Толгой Монголын банкуудаар дамжуулан борлуулалтын орлогоо шилжүүлдэг үү?
-Оюу Толгойг Монголын банкуудтай хамтарч ажилдаггүй гэвэл өрөөсгөл ойлголт болно. Энэ жилийн хувьд бид борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний мөнгийг Монголын таван банкаар дамжуулан оруулж ирэхээр ажиллаж байна. Том зургаар нь авч үзвэл санхүүгийн үүсвэр хүчин чадал, бизнесийн хэрэгцээ шаардлага зэргийг ялгах хэрэгтэй. Манай төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг алсдаа Монголын банкууд гаргаж өгөх хэмжээнд хүрэх байх.
БИД ОЙРЫН 20 ЖИЛД ХАМГИЙН ТОМ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА ХЭВЭЭРЭЭ БАЙНА
-Баяжмал дахь зэсийн агууламж буурсан. Мөн экспорт тодорхой хэмжээгээр буурч байна. Үүнийг дагаад орлогын татвар буурах уу? Эсрэг талаараа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа учир импортын татвар өсөх үү?
-2016 онд бидний төлсөн татварын хувь нэмрийг үнэлэн Оюу Толгойг 2016 оны тэргүүний татвар төлөгчөөр шалгаруулсан. 2017 оны хувьд эрдсийн агууламжтай холбоотой татварт бага зэрэг өөрчлөлт гарч магадгүй. Гэвч бид ойрын 20 жилдээ хамгийн том татвар төлөгч байгууллага хэвээрээ байх болно. 2010-2016 оны сүүл хүртэл бидний Монгол Улсад зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ зургаа тэрбум гаруй доллар болсон. Энэ тоо ч цаашид нэмэгдэнэ.
Цаашид гол хийх зүйл маань гаднаас туршлага, мэдлэгтэй мэргэжилтнүүдийг авчирч хамгийн богино хугацаанд Монгол ажилчдыг туршлагажуулах юм.
-Таны гол зорилт бол дотоодын боловсон хүчнийг чадавхжуулах гэлээ. Ер нь Монголын боловсон хүчний чадвар ямар түвшинд байна?
-Надад төрсөн эхний сэтгэгдэл бол Монгол ажилчид маш сайн суурь, мэдлэг боловсролтой. Цаашид гол хийх зүйл маань гаднаас туршлага, мэдлэгтэй мэргэжилтнүүдийг авчирч хамгийн богино хугацаанд Монгол ажилчдыг туршлагажуулах юм.
Би маш олон үйлдвэрлэлийн системүүдийг сонирхон судалж байсан. Үүнд миний анхаарлыг хамгийн их татсан нь Тоёото компанийн ажлын арга барил. Тэд ажилчдаа үйл ажиллагаанд маш сайн татан оруулж, хамгийн өндөр үр дүнтэй ажиллуулах аргыг баримталдаг. Бид энэ мэт аргыг туршиж үзээд ойрын 10 жилийн хугацаанд Оюу Толгойг дэлхийн шилдэг зэсийн уурхайн нэг болгох зорилттой.

-Ил уурхай хаагдсаны дараа Оюу Толгойн ажиллах хүчинд ямар өөрчлөлт орох вэ?
-Өнөөдрийн байдлаар ил уурхай, гүний уурхайн төсөлд гэрээт ажилчдыг оруулан тооцвол нийт 11 мянган ажилчид ажиллаж байна. Бид урт хугацааны ажиллах хүчний төлөвлөгөө байнга шинэчлэн, сайжруулдаг. Ил уурхайн тухайд бид ойрын 20 жилдээ үйл ажиллагаагаа явуулах тооцоотой. Магадгүй гүний уурхай ашиглалтад орвол ил уурхайн хүчин чадлыг бага зэрэг бууруулж, тэндээс гарч ирж байгаа хүдрээ гүний уурхайтай хольж, баяжуулах үйлдвэр лүү өгөх зэргээр үйл ажиллагаагаа явуулна. Мөн бид зэсийн зах зээл дээр өрсөлдөж байгаа бусад компанитай харьцуулахад зардлын хэмжээгээ бууруулж, хамгийн бага зардалтай компани болох зорилттой ажиллаж байгаа.
Мөн бидний баримталдаг гол зарчим маань компанийн мөнгийг хувийн мөнгөө зарцуулж байгаа юм шиг хандах юм. Бид мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахдаа эзний сэтгэлгээгээр хандаж ажиллах зарчмыг баримталдаг.
-Зардал бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?
-Нэгдүгээрт, бид өөрсдийгөө зах зээл дээр байгаа тэргүүлэх компаниудтай харьцуулж, ямар үзүүлэлтээр хоцорч байгаа вэ гэдгээ тодорхойлно. Дараа нь бид тухайн хоцрогдлыг арилгахын тулд ямар арга хэмжээ авах талаар ажилчидтайгаа ярилцаж, шийдэл олох төлөвлөгөөтэй байна.
Бразил, Испани, Австралийн томоохон уурхайд ажиллаж байсан туршлагатай тэрээр их сургуулиа хими, процессийн инженерийн чиглэлээр сурч төгсчээ. Ажлын гараагаа Бразилийн өмнөд хэсэгт орших уурхайд хөнгөн цагааны үйлдвэрийн чиглэлээр эхэлсэн байна. Тэрээр Оюу Толгой ХХК-ийн захирлын албанд томилогдохоосоо өмнө Рио Тинтогоос Оюу Толгойг хариуцсан ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Энэ ажлын хүрээнд Оюу Толгойн уурхайн үйл ажиллагааны багууд болон гүний уурхайн төслийн багуудыг удирдлагаар хангаж мөн гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлэх бүтэц, нэгжийг бий болгох чиглэлд анхаарч ажиллажээ.
"Бид энэ уурхайг олон арван жилээр ажиллуулах төлөвлөгөөтэй байдаг учир үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд маш их анхаарал хандуулдаг. Өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагааны багуудын 96 хувийг Монгол ажиллагсад эзэлж байна. Гүний уурхайн төслийн ажиллах хүчин маш богино хугацаанд 3500 болж өссөн. Үүний 87 орчим хувийг Монгол ажиллагсад эзэлж байна. Цаашид бид уурхайг үр ашигтай тогтвортой авч явахын тулд үндэсний боловсон хүчнийг чадавхжуулж, сургаж, дадлагажуулахад их хэмжээний хүч, хөрөнгө зарцуулж ажиллах болно.
Үйл ажиллагааны мөнгөн урсгалын чиглэлийг эерэг байлгах тал дээр олон ажил хийж байгаа. Бидний олборлож байгаа ил уурхайн хэсэг бол зэс, алтны нөөц багатай хэсэг юм. Үйл ажиллагааны уурхайн багууд маань ашигтай ажиллах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж байна. Ялангуяа 2017, 2018 онуудад томоохон сорилт биднийг хүлээж байна.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд бид хэд хэдэн хэсэгт төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Бидний гол зорилт бол төлөвлөсөн хугацаандаа төсөвт багтааж энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх юм. 2020 онд анхны хүдэр гаргах зорилттой байгаа. Үүндээ хүрэхийн тулд бид хичээж ажиллаж байна" гэв.
Гэрэл зургуудыг Ц.Мөнхчулуун