"Boeing" компани "737 Max" онгоцоо зах зээлд нийлүүлэхээ түр хойшлуулсан байна. Учир нь онгоцны хөдөлгүүрт доголдол үүссэн байж болзошгүй гэж үзжээ. Мөн "Boeing 737 Max" онгоцны хөдөлгүүрийг нийлүүлсэн "General Electric" болон "Safran" компаниуд хөдөлгүүрт үүссэн асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.
"Boeing" компани "737 Max" онгоцоо зах зээлд танилцуулснаар орох мөнгөн урсгал болон ашгаа нэмэгдүүлэх гол түлхүүр болно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна. "Boeing-ийн "737 Max" шинэ загвар энэ сарын сүүлээр худалдаанд гарахаар хүлээгдэж байсан төдийгүй 3714 ширхэг урьдчилсан захиалга хийгдээд байгаа юм. "Boeing" компанийн хөрөнгө оруулагчид "737 Max" онгоцонд маш их найдлага тавьж байгаа аж. Учир нь тус компанийн өрсөлдөгч "Airbus" шинэ загваруудаа танилцуулснаар өрсөлдөөн улам ширүүсэн хүлээлт үүсээд байна.
Н.Алтан