Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 45.7 мянга болжээ.
Тэдний 72 хувь нь ажилгүй иргэд, 27 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байна. Улсын хэмжээнд ажилгүй 115 мянган иргэн бий. Тэдний дийлэнх буюу 59 хувь нь эрэгтэйчүүд, үлдсэн нь буюу 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.
Ажилгүйдлийн түвшин 2017 оны нэгдүгээр улиралд 9.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.5 пунктээр буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн
- 10.9 мянга нь Улаанбаатарт,
- 6.7 мянга нь Төвийн бүсэд,
- 6.3 мянга нь Баруун бүсэд,
- 5.7 мянга нь Хангайн бүсэд,
- 3.4 мянга нь Зүүн бүсэд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.