-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг боллоо-
Их, дээд сургууль, коллеж, МСҮТ төгсөгчдийг ажилд зуучлах, залуучуудыг ажлын гараагаа амжилттай эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Хөгжлийн хөтөч” өдөрлөг өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Манай улсад 2016-2017 оны хичээлийн жилд 95 их дээд сургуульд 157.1 оюутан, 86 коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 42.6 мянган оюутан суралцаж байна. Хэдийгээр залуучуудын боловсрол эзэмших үзүүлэлт нь өндөр байгаа ч хөдөлмөр эрхлэлт нь дорвитой нэмэгдэхгүй, дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээ жил ирэх тусам тэлсээр байгаа юм.
2016 онд 17.6 мянган хос гэрлэлтээ батлуулсан нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт. Гэвч 3.9 мянган хос гэр бүлээ цуцлуулсан нь мөн л өмнөх оныхоос 3.1 хувиар өссөн байна.
2015-2016 оны хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн 30894 оюутны 6724 буюу 21.7 хувь нь тухайн жилдээ ажилд орсон байх жишээтэй. Энэ хичээлийн жилд 32826 оюутан их, дээд сургуулиа төгсөж байна. “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл-2016”-д тэмдэглэснээр их, дээд сургуулть төгссөн залуучууд мэргэжлийн ажилд орохын тулд 2,6-3 жилийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг байгуулснаар залуучуудын асуудлыг төрийн байгууллага анхааралдаа авсан. Энэ өдөрлөгийг тус газраас зохион байгуулж буй юм.
О.АЛТАНСҮХ: ЗАЛУУЧУУД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХАД ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монгол Улсад 3.1 сая иргэн, 872.8 мянган гэр бүл амьдарч байна. Нийт залуусын 96.5 хувь нь суурь боловсрол эзэмшиж, 15-24 насны иргэдийн 40.7 хувь нь их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байгаа ч боловсролын чанар дэлхийн 122 орноос 115 эрэмбэлэгдэж байгаад бид анхаарах цаг болжээ. Залуу гэр бүлийн 60 хувь нь эцэг, эхтэйгээ хамт амьдарч байна.
2016 онд 17.6 мянган хос гэрлэлтээ батлуулсан нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт. Гэвч 3.9 мянган хос гэр бүлээ цуцлуулсан нь мөн л өмнөх оныхоос 3.1 хувиар өссөн байна. Иймд гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийн үнэ цэнийг ухамсарлаж, хариуцлага хүлээж амьдрах нь хамгийн чухал юм. Энэ таагүй үзүүлэлтийн цаад шалтгаан нь залуусын ажилгүйдэлтэй холбоотой гэж үзэж байна. Улаанбаатар хотод шилжин ирэгчдийн 63.5 хувь нь 15-34 насныхан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.2 хувь нь залуучууд байна.
Тиймээс залуучууд сайн суралцаж, хүссэн мэргэжлээ эзэмшиж, амжилттай ажиллахад нь төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг орон даяар хэлэлцүүллээ. Энэ хугацаанд 147 уулзалт хийхэд, 500 гаруй санал гарсан. Эдгээрээс 72 саналыг хуулийн төсөлд тусгасан. Тиймээс энэ хууль залуусын саналыг хууль хамгийн ихээр тусгасан, амьдралд ойр хууль болно гэж найдаж байна гэв.
-Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Орон нутагт амьдарч байгаа залуучуудыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулна. Өсвөр үе, залууст эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв дадлыг төлөвшүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана. Үндэсний статистикийн хорооны мэдээллийн санд залуучуудад суурилсан мэдээллүүдийг нэмж оруулж байгаа. Ингэснээр залуустай холбоотой тоон мэдээлэл албан ёсоор жил бүр үндэсний хэмжээнд гарч байх юм. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ гэв.
Н.УЧРАЛ: ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛҮҮДИЙГ ЗАРЛАДАГ БОЛНО
УИХ-аар хэлэлцүүлж байгаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар тус хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал өдөрлөгт ирсэн залууст мэдээлэл өглөө.
Хуулийн гол зохицуулалт нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал. Залуучуудын хөгжлийн төвийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг байгуулна.
Тэрбээр, УИХ-аар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийж, хууль батлагдана. Хуулийн гол зохицуулалт нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал. Залуучуудын хөгжлийн төвийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг байгуулна. Энэ төв нь амьдрах ухааны чиглэлийн сургагч багш нартай, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх орон тооны ажилтантай байх юм.
Төрийн бус байгууллагууд хөдөлмөрийн бирж ажиллуулбал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмждэг тогтолцоог бүрдүүлнэ. Гадаадад өндөр технологийн мэргэжил эзэмшээд ирсэн залуусыг ажлын байраар хангахад анхаарч ажиллана. Хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбарын уялдаа муу, эрэлт нийлүүлэлт зөрдөг, шаардлагатай мэргэжилтнүүд дутагдалтай байгаагаас ажилгүйдэл бий болсон. Тэгэхээр энэ хуулийн төсөлд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдийг албан ёсоор зарладаг болно.
Хөдөлмөрийн зах зээл захиалга өгөөд, үүнд нийцсэн мэргэжилтнүүдийг боловсролын салбар нийлүүлдэг тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол дээд боловсролтой залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч таван залуу хүний нэг нь ажилгүй хэвээр байх юм. Залуучуудыг дэмжих хуультай болсноор залуусын хөдөлмөр эрхлэлт сайжрах давуу талтай гэлээ.
Энэ хуулийн төсөл батлагдвал 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих эхлэх юм. Өнөөдрийн өдөрлөгт их, дээд сургуульд төгсөгчдөөс МСҮТ-ийг төгссөн залуус илүү их ирсэн байв.
НЯМДАВАА: МСҮТ-Д ҮЗСЭН КРЕДИТ ЦАГИЙГ ДЭЭД СУРГУУЛЬД ШИЛЖҮҮЛЭН ТООЦДОГ БОЛНО
Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Нямдаваа ирж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, бизнес эрхлэхэд нь үзүүлдэг дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө.
Залуусыг ажлын байраар хангах зорилгоор МСҮТ төгссөн 15-34 насны нэг хүнд гурван сая, бүлгээрээ бол 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог.
Засгийн газраас Японд дадлагажигч ажилтан гаргахаар бэлтгэж байна. Коллеж болон МСҮТ-ийг төгссөн залуус дээд боловсрол эзэмшихийг хүсвэл мэргэжлийн боловсрол эзэмшихэд үзсэн хичээлийн кредит цагийг нь их, дээд сургуульд сурахад шилжүүлэн тооцдог болгохоор ажиллаж байна. Тэгэхээр залуус бакалаврын боловсрол эзэмших бүрэн боломжтой болно.
Засгийн газраас залуусыг гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн хөтөлбөр хэрэгждэг. Залуусыг ажлын байраар хангах зорилгоор МСҮТ төгссөн 15-34 насны нэг хүнд гурван сая хүртэлх төгрөгийн, бүлгээрээ бол 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. 24 сарын хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй энэ зээлд хамрагдах бол хэрэгжих боломжтой төсөл бичиж, харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст хандаж болно гэлээ.
2016 онд 454 төгсөгч 912.1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр ийм зээл авч бизнесээ эхлүүлэн амжилттай ажиллаж байгаа залуугийн тухай сонирхуулж ярив. Баянхонгор аймгийн залуу Улаанбаатар хотод дээд сургуульд орсон ч сургалтын төлбөрөө төлж чадахгүй нутаг буцжээ.
Нутагтаа очоод МСҮТ-д сурч төгсөөд, 2014 онд энэ зээлийг авч, зургаан үнээ худалдан авчээ. Ингээд сүү, цагаан идээ боловсруулах цех ажиллуулж эхэлснээр өнөөдөр 20 гаруй саалийн үнээтэй, аймгийн төвийнхөө цагаан идээний хэрэгцээний тодорхой хувийг хангах хэмжээнд бизнесээ өргөжүүлж чадсан байна. Ийм боломж МСҮТ төгссөн хүн бүхэнд байгааг тэрбээр онцлоод, залууст амжилт хүслээ.