БНХАУ-ын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг дөрөвдүгээр сарын байдлаар танилцууллаа. Тус улсын аж үйлдвэрийн гарц өнгөрсөн дөрөвдүгээр сард жилийн өмнөхөөс 6.5 хувиар нэмэгджээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан долоон хувийн өсөлтөд хүрсэнгүй.
Харин БНХАУ-ын жижиглэн худалдаа жилийн дүнгээр 10.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс гадна БНХАУ-ын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт нэгээс дөрөвдүгээр сарын хооронд 8.9 хувиар нэмэгдсэн нь мөн л шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Ийнхүү эдийн засгийн гол үзүүлэлтүүд удааширсан нь БНХАУ-ын эрх баригчдын хэрэгжүүлж буй санхүүгийн салбарын хөшүүргийг бууруулах арга хэмжээтэй холбоотой ажээ. Үүний улмаас хөрөнгийн болон бондын зах зээлд удаашрал үүсээд байгаа юм.
Санхүүгийн салбарт эрсдэл үүссэнийг илтгэх нэг үзүүлэлт бол БНХАУ-ын хэрэглэгчийн зарцуулалт орлогоосоо давсан явдал байгаа ажээ. Энэ нь банкнууд өрхүүдэд их хэмжээний зээл олгосонтой холбоотой юм байна. Иймээс БНХАУ-ын эрх баригчид II улиралд ч санхүүгийн зах зээлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээгээ үргэлжлүүлэхээ мэдэгджээ.
Н.Алтан