МАХН-ын нэр дэвшигч хэн байхаас, аль намын нэр дэвшигчийн саналыг хуваахаас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ихээхэн хамаарна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалын авч байсан саналын хувиас ч илүү санал авч, манай улс төрийн түүхэнд анх удаагаа гурван нэр дэвшигч ойролцоо амжилт үзүүлж ч болзошгүй гэж судлаач, мэргэжилтнүүд үзэж буй.
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр даагаа нэхэж өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл энэ таамаг биелэх магадлалтай байв. Тэрбээр Шинэ Үндсэн Хуулийн төслийг танилцуулах нэрээр хөдөө орон нутагт уулзалт хүртэл хийгээд сонгуулийн бэлтгэл ажлаа базааж эхэлсэн.
Гэвч СЕХ хэд хэдэн үндэслэлээр түүнийг нэр дэвшигчээр бүртгэн авахаас татгалзсан. Ийм нөхцөлд Н.Энхбаяр МАН эсвэл АН-ын аль нэгтэй тохиролцож, намаасаа нэр дэвшигч гаргалгүйгээр өөр намын нэр дэвшигчийг дэмжиж ажиллах, хариуд нь ямар нэгэн амлалт авах боломж ч нээлттэй байв. Мөн Н.Энхбаяр болон намын гишүүдийн зүгээс "Хоёр дахь хувилбар байхгүй" гэж мэдэгдэж байсан ч өрсөлдөгчдийнхөө саналын тоог зулгаахаар шийджээ.
С.ГАНБААТАР СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ БҮХ ЗАРДЛАА ӨӨРӨӨ ГАРГАЖ, НАМДАА ХАНДИВ ӨГНӨ
Тэгвэл өчигдөр болсон МАХН-ын Бага чуулганаар гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор боллоо.
Бага чуулганы өмнө хуралдсан Гүйцэтгэх товчоогоор дотоодын сонгуульд найман хүн өрсөлдөнө гэж мэдээлж байсан ч нэр дэвшигчдийн зарим нь нэрээ татсан аж. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүн бүх зардлаа өөрөө гаргаж, намдаа хандив өгөх ёстой гэсэн шийдвэр гарсан байна.
100 гаруй хүний ирцтэй МАХН-ын Бага чуулганаар эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү үгүй юу гэдгээ хэлэлцэж санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар 56 гишүүн оролцох хэрэггүй гэж үзсэн бол үлдсэн 51 нь оролцох нь зүйтэй гэж үзжээ.
Гэвч тус намын ихэнх гишүүд УИХ-д суудалтай МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд заавал оролцох ёстой гэж үзснээр оролцохоор болов. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвших эрх авахаар дотооддоо УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, “Дорнын зам” компанийн захирал Ж.Энхжаргал нарын дөрвөн хүн өрсөлдсөн.
Дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг нэг бүрчлэн сонссоны дараа Бага чуулган оройн 21.00 цагийн орчим шийдвэрээ гаргаж УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болов.
С.ГАНБААТАР САНАЛЫН ТООГ ХУВААЖ ЧАДАХ УУ
Бусад өрсөлдөгчдийн өмнө, ялангуяа эрх баригч хүчний өөдөөс ард түмний олонхийн дэмжлэг авч, санал хуваах хүчтэй нэгнийг сөргүүлэн тавих тооцооллыг Н.Энхбаяр хийхээ мартахгүй.
Тус намд боловсролтой, чадвартай боловсон хүчин олон бий. Тухайлбал Ц.Шаравдорж УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Батлан хамгаалахын сайдаас гадна шүүгчээр 12 жил ажилласан. Мөн гавьяат хуульч, академич С.Нарангэрэл, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын хүмүүсийг нэрлэж болно.
Харин Хөдөлмөрийн үндэсний намыг даргалж байсан С.Ганбаатар өчигдөр санал хураалт явагдахаас өмнө намаасаа гарч, МАХН-д элссэн юм. Хачирхалтай нь, Н.Энхбаяр яагаад ийм сонголт хийв гэдэг эргэлзээтэй асуулт л хариулт нэхэж үлдсэн юм.
Гэхдээ асуултын гаргалгаа тун энгийн мэт. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон хүн энэ удаад ялалт байгуулахгүй. Бүр магадлал 50 хувьд ч хүрэхгүй гэдгийг экс тун сайн мэдэж буй. Магадгүй МАН-ын саналыг л хуваах эцсийн ганцхан зорилготой байх.
Гэхдээ С.Ганбаатар саналын тоог хангалттай хувааж чадах уу гэдэг асуудал байна. Н.Энхбаяр анхнаас нь энэ бүхнийг тооцсоны үндсэн дээр тоглолтоо эхлүүлсэн. Түүний энэхүү тоглолт хаана хүрч, хэнд ямар үр дагавар авчрахыг ч урьдчилан таамаглачихсан.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир