-Хүүхдийн нэмэлт тэжээл эрсдэлтэй бүтээгдэхүүн-
Саяхан батлагдсан Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуультай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл гарч буй тул Эрүүл мэндийн сайд өнөөдөр мэдэгдэл хийлээ.
ТОРГОХ ШИЙТГЭЛ ЭЭЖҮҮДЭД ХАМААРАЛГҮЙ
0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн ташаа мэдээлэл гарсан. Харин хуульд энэ талаар тусгаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай гэв.
Мөн сүүн тэжээлийг эмчийн жороор зөвхөн эмийн сангаар худалдаална гэсэн нь ч ташаа бөгөөд Хүнсний тухай хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалах боломжтой гэдгийг тайлбарласан юм.
2005 онд Эхийн сүү орлуулагчийн тухай хуулийг баталсан. Энэ хууль өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй, нэр нь хүртэл хөхний сүүг орлох боломжтой мэт ойлголт төрүүлж байсан учраас шинэчлэх шаардлагатай болсон аж.
НЭМЭЛТ ТЭЖЭЭЛИЙГ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ДЭЛГҮҮРТ ХҮРТЭЛ ХУДАЛДААЛЖ БАЙНА
Эхийн сүүг орлох бүтээгдэхүүн дэлхий нийтэд байхгүй. Тиймээс жилээс жилд багасч буй хөхөөр хооллолтыг дэмжих тал дээр анхаарах шаардлага гарсан тул хуулиар энэ асуудлыг зохицуулж, эх болон хүүхэд, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх шаардлага байсан гэдгийг тэрбээр хэллээ.
Учир нь хилээр хяналтгүй оруулж буй нэмэлт тэжээл нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, стандартын шаардлага хангаагүйн дээр хувцасны лангуу, барилгын материалын дэлгүүр гээд шаардлага хангахгүй газраар худалдаалж байгаа нь тогтоогджээ.
Манай улсын хувьд 2000 онд хөхөөр хооллолт 90 хувьд хүрч дэлхий нийтэд сайн жишээ болж байсан бол 2005 онд 56, 2013 онд 47 хувь болж буурсан байна. Үүнтэй зэрэгцээд хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт нэмэгдэж жилийн дотор 400 тонноор нэмэгдсэн тул хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон гэв.
Хөхөөр хооллолт 2013 оны байдлаар 47 хувьтай байна
Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдүүдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдлийг 30 хувь, суулгалт 50 хувиар бууруулах боломжтой.
Мөн эхчүүдийн дунд хөхөөр хооллоогүйгээс үүдэлтэй хөх болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдийг зургаан хувиар бууруулах аж.
Улаанбурхан өвчнөөр амиа алдсан хүүхдийн 70 хувь нь хөхөөр хооллоогүй байсан нь үүнийг баталж байна гэв.
Тус хуульд хүүхдийн хүнсний найрлага, сав, баглаа боодол, шошгонд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлснээр транс тос, хувиргасан амьд бие организмаас гаралтай түүний эд зэргийг ашиглахыг хориглож өгсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.