Гурав дахь жилдээ “Хүрхрээ” нэрээр зохиогдож буй Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд баасан, бямба, ням гарагуудад болно.
Дөрөвдүгээр тойргийн нээлтийн тоглолт баасан гарагийн 19:00 цагт “Эф Си Улаанбаатар” болон “Сэлэнгэпресс” клубүүдийн тоглолтоор эхэлнэ.
Хоёр баг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хүрээнд дөрвөн удаа учраа таарахад “Сэлэнгэпресс” гурав хожиж, нэг тэнцсэн гэсэн илүү үзүүлэлттэй. Тиймээс “Эф Си Улаанбаатар”-ын залуус дээрх сөрөг үзүүлэлтийг эвдэж байж улирлын анхны оноо, хожлоо авах даалгавартай талбайд гарна.
Бямба гарагт ганц тоглолт байгаа нь лигийн хүрээнд анх удаа учраа таарч буй “Гоёо Эф Си”, “Хангарьд” багуудын тоглолт юм. Хэдийгээр үндэсний дээд лигт эхний жилдээ хүч үзэж байгаа ч “Гоёо Эф Си”-ийн залуус тун давгүй тоглолтыг үзүүлэн одоогоор тавдугаар байрт бичигдэж байгаа бол өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Хангарьд” эхний гурван оноогоо хайсаар байна.
Олон жилийн туршлагатай Орхон аймгийн “Хангарьд”-ыг Г.Даваа-Очрын шавь нар зогсоож чадах эсэхийг энэхүү тоглолтоос сонирхох боломжтой.
Энэ тойргийн хамгийн сонирхолтой тулаануудын нэгт зүй ёсоор нэрлэгдэж буй “Эрчим”, “Улаанбаатар сити” багуудын тоглолт ням гарагийн 13:00 цагт ДЦС-4 талбайд болно. Лигийн 10 удаагийн аварга “Эрчим”-ийн хоёр дараалан түрүүлсэн амжилтыг таслах зорилготой багуудын жагсаалтын тэргүүнд “Улаанбаатар сити” байгаа учраас ням гарагийн тоглолтод гал гарах нь дамжиггүй.
Өнгөрсөн жил “Эрчим”, “Улаанбаатар сити”-г 1:2-оор хожиж дээд лигт 10 дахь удаагаа түрүүлэх болзол хангаж байсан тэр сэтгэл хөдөлгөм тоглолтыг хэн хэн нь мартаагүй учраас ням гарагийн тоглолт бүр сонирхолтой болно.
Гурван тойрог дараалан оноо алдаагүй яваа цор ганц баг болох “Атлетик 220” ням гарагийн 16:00 цагт “Дэрэн”-тэй тулах боллоо. Үндэсний дээд лигт анх удаа өрсөлдөж байгаа хэдий ч П.Мөнхбат дасгалжуулагчаар удирдуулсан “Атлетик 220” ямар аюултай баг гэдгээ харуулаад байна. Харин тэдний өрсөлдөгч “Дэрэн” хэзээд, хэний ч эсрэг өөрсдийн дамжуулалт голлосон тоглолтоо үзүүлж, чаддаг чадварлаг баг учраас энэ тоглолтын ялагчийг таамаглах аргагүй юм. Тиймээс хөгжөөн дэмжигч бүхнийг тун сонирхолтой 90 минут хүлээж байна. Таалан болгооно уу.
Дөрөвдүгээр тойргийн тав дахь тоглолт болох “Хоромхон”, “Унаганууд” багуудын тулаан энэ сарын 31-ыг хүртэл хойшилсон. “Унаганууд” клубийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, ахлагч П.Алтантулга, хаалгач Чанцал нар Монголын 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн хамтаар Азийн АШТ-нд оролцож байна. Тиймээс хүндэтгэх шалтгааны улмаас “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн дөрөвдүгээр тойргийн тоглолт түр хойшлоод байна.