Ээжийгээ зодсон 56 настай С.Н гэх эмэгтэйг долоо хоног баривчлах шүүхийн шийдвэр гарчээ.
Өчигдөр нэг эмэгтэй ээжийгээ тагтан дээрээ хөөн гаргаж, “үхээч” хэмээн зандарч, зодож буй бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст гомдол ирсний дагуу эмэгтэйг саатуулсан байна.
Саатуулах үед эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд саатуулах байранд хорьж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэрээр долоо хоног баривчлахаар болсон талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Оюун мэдээллээ.
Охиныхоо хүчирхийлэлд өртсөн эмээ одоогийн байдлаар гэртээ байгаа бөгөөд түүнийг бусад хүүхдүүд нь асарч байгаа аж.
56 настай ээжийгээ зодсон эмэгтэйд зан үйл засах сургалтад суулгах юм байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул цагдаагийн хяналтад байх аж.