Японы засгийн газар эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлагч хунтайж Нарүхитод албан ёсоор хэргэм зэргээ шилжүүлэн өгөх хуулийн төслийг дэмжжээ.
Өдгөө 83 настай эзэн хаан өнгөрсөн жил өөрийнх нь эрүүл мэнд, өндөр нас албан үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгаа талаар мэдэгдсэн юм.
Гэвч одоогийн хуулиар Эзэн хаан хаан ширээнээс татгалзаж, Хунтайж Нарүхитод титмээ шилжүүлэх эрх байхгүй. Тиймээс Засгийн газрын баталсан хуулийг одоо Парламент хэлэлцэх бөгөөд батална гэдэг бараг ойлгомжтой болжээ.
Ингэснээр 1817 оноос хойш Японы эзэн хаан өөрийн хүслээр хаан ширээнээс бууж байгаа анхны тохиолдол болох юм.
Эзэн хаан Акихито зүрхний хагалгаанд орж, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 1989 онд эцэг Хирохито таалал төгссөний дараа хаан ширээнд заларч, олон Япончуудын хүндэтгэлийг хүлээсэн хаан болжээ.
Өнөөдөр Засгийн газар баталсан хуулийн дагуу Хунтайж Нарүхито хаан ширээнд шууд залрах юм. Гэхдээ тэрээр өөрөө болон түүний дараа үеийн залгамжлагчид дээрх хуулийн дагуу хаан ширээгээ шилжүүлэх эрхгүй байх аж.
Хэрвээ хууль парламентаар батлагдвал 2018 оны арван хоёрдугаар эзэн хаан хаан ширээгээ шилжүүлэх юм байна. Японы хуулиар хаан ширээг эмэгтэй хүнд шилжүүлдэггүй учраас Хунтайж Нарүхитогийн охин, гүнж Аико эцгийнхээ халааг авахгүй.
Гэхдээ 2006 оноос өмнө одоогийн Эзэн хаан Акихито ямар ч ач хүүгүй байсан болохоор эмэгтэй хүн хаан ширээг залгамжлах тухай маргаан өрнөж эхэлжээ. Харин 2006 онд Эзэн хааны удамад хүү төрснөөр маргаан эцэс болж байсан аж.
Өнгөрч буй долоо хоногт Эзэн хаан Акихитогийн хамгийн том ач охин, гүнж Мако энгийн хүнтэй гэр бүл болохоор шийдсэн мэдээлэл гарснаар Японы эзэн хааны гэр бүлд эмэгтэй хүний байр суурь ямар байгаа талаар дахин маргаан өрнөж эхэлсэн юм.
Японы хуулиар өдгөө 25 настай, гүнж Мако хуримаа хийсний дараа энгийн иргэн болох ёстой.