Хонконгийн үл хөдлөхийн компани таван давхар машины зогсоолд гурван тэрбум ам.долларын үнэ өгсөн нь тус арлын зах зээл ямархуу өрсөлдөөнтэйг харууллаа. Тус арлыг 1997 онд Британийн захиргаанаас Хятадад шилжүүлснээс хойш анх удаа хотын төвд газар худалдаж байгаа нь энэ юм. Энэхүү наймаа дэлхийн хамгийн үнэтэй хотыг бусдаас бүр ч дээш ахиулсан явдал болов. Орон нутгийн барилгын Henderson компани 31000 шоо фут талбайн нэг шоо фут тутмыг нь 6400 ам.доллараар худалдан авсан бөгөөд цааш нь хөгжүүлбэл илүү ашиг олох боломжтой.
Henderson-ий өгсөн нийт үнэ Хонконгийн хувьд хамгийн өндөр үнэ болсны зэрэгцээ нэгж үнэ ч дээд хэмжээг тогтоолоо. Ингэснээр тус компани түрээсийн нэгж фут талбайн үнийг жилд 419 ам.долларт хүргэх шаардлагатай болж байгаа нь арлын төв дэх хамгийн эрэлттэй барилгууд болох Олон улсын санхүүгийн төвийн хоёр цамхгийн талбайн түрээсээс 50 хувь дээш гарахыг Nomura фирмийн шинжээчид тооцоолжээ. Хонконгод оффисын түрээсийн үнэ тэнгэрт хадсаны дээр хоосон байрны олдоц муу тул Хятадын баян түрээслэгчид хоёр цамхгийн түрээсийг нэгж нь 279 ам.доллар болтол өсгөсөн аж.
Ийм үнэ дэлхийд өртөгөөрөө хоёрт бичигддэг Нью-Иоркийн жишихүйц барилгын түрээсээс 75 хувь дээгүүр юм. Гэхдээ үл хөдлөхийн шинжээчид Henderson ийм үнэ төлсөн нь харамсалтай гэхээс илүү газар нэн ховор байгааг бодолцож үзвэл алсын хараатай худалдан авалт болохыг онцолсон байна. Хонконгод байрладаг үл хөдлөхийн шинжээч Питер Чарчхаус “Хэтэрхий мэт санагдаж магадгүй ч тэнэглэл лав биш. Хүүгийн түвшин нэмэгдэж байгаа үед өндөр үнэтэй мэт боловч ерөнхийдөө үндэслэлгүй үнэ биш” хэмээн дүгнэв.
Хонконг, Сингапур, Токио зэрэг Азийн томоохон хотуудад арилжааны үндсэн хөрөнгүүд газраа худалдах нь маш ховор. Жишээ нь, Jardine Matheson компани анх 1901 онд хотын төвд худалдан авсан газраа одоог хүртэл хадгалж байна. Ойрын хэдэн жилдээ энд газар худалдах төлөв харагдахгүй байгаа. Чарчхаус хэлэхдээ тус компани 1980-аад онд Exchange Square гэдэг талбайг худалдан авсан боловч үнэ нь 70 хувь унасныг тэмдэглэв. Үүний улмаас эднийх бараг дампуурахад хүрсэн бөгөөд гашуун сургамжаа санан яаран худалдан авалт хийхээс болгоомжилдог болжээ.
Энэ нь бас Henderson-ий худалдан авалтад дэмжлэг болсон байна. Хендерсон Ланд компанийг 21 тэрбумын хөрөнгөтэй Хонконгийн хоёр дахь баян Ли Шау Ки эзэмшдэг гэж Bloomberg мэдээлсэн. 89 настай ноён Ли хотын хамгийн баян эзэн Ли Ка Шингээс зургаан сараар ах гэнэ. Тэргүүн баяны Cheung Kong групп мөн дээрх газарт худалдаанд үнэ өгчээ. Энэ газар нь Goldman Sachs, Bloomberg, Barclays зэрэг компаниудын байрладаг Cheung Kong цамхаг болон түүний эзэмшлийн жижиг газрын дунд оршдог. Ли Ка Шин томоохон барилгын төсөлд оролцож байсан бол Henderson компанид өөрийн нэрийн цамхаг байхгүй аж.
Женнифер Хьюз