Удаан хугацаанд үргэлжилсэн хямралаасаа гарсан ОХУ-ын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 0.5 хувиар өсчээ. Энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн 0.4 хувийн таамгаас давсан үзүүлэлт аж. Тус улсын ДНБ өнгөрсөн оны сүүлийн улиралд 0.3 хувиар өсөж байжээ. ОХУ-ын Сангийн яамны мэдээлснээр Уралын газрын тосны ханш өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн байна.
Тус улсын эдийн засаг түүхий эдийн уналтын үед болон газрын тосны ханш эргээд огцом өсөх үеийн цочролыг тэсвэрлэж, өсөлтөө хадгалах чадвартай байна гэж шинжээчид дүгнэжээ. 2016 онд түүхий эдийн зах зээл унах үед ОХУ-ын эдийн засаг 0.2 хувиар агшиж байсан.
Харин энэ онд 1.5 хувиар өсөх таамагтай байна. Үүнд газрын тосны ханш тогтворжихтой зэрэгцээд иргэдийн хэрэглээний зарцуулалт өсөх нь дэмжлэг болно гэж шинжээчид тайлбарласан байна. Тус улсын Засгийн газраас газрын тосны гарцаа үргэлжлүүлэн танахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Мөн танах хэмжээгээ ч өргөжүүлэхийг OPEC-ийн гишүүн болон гишүүн бус орнуудад хандан илэрхийлээд байгаа юм.