Нью Йорк хотын захирагч байхдаа Майкл Блүүмберг нийгмийн эрүүл мэндийн төлөө олон ажил санаачилж байсан. Жишээ нь 2003 онд Нью Йорк хотын баар, зоогийн газруудад тамхи татахыг хориглосон бол 2013 онд тус хотод том савалгаатай хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглосон билээ.
Түүнээс хойш тэрээр нэр нөлөөгөө өргөжүүлэн, өөрийн байгуулсан сайн үйлсийн байгууллагаар дамжуулан гадаад дотоодын улс орнууд болон хотуудад хийжүүлсэн чихэрлэг ундаанд татвар ноогдуулах кампанит ажил болон тамхидалтын эсрэг ажлуудыг санхүүжүүлсээр иржээ.
Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг болох Майкл Блүүмбергийг өнгөрсөн жил ДЭМБ-аас халдварт бус өвчнийг хариуцсан олон улсын элчээр томилсон. ДЭМБ-ын элчийн хувиар 47.5 тэрбум ам. долларын хөрөнгөтэй эрхэм дэлхийн 40 хотуудад тусламжийн гараа сунгахаар төлөвлөжээ.
Чихэрлэг ундааны хэрэглээгээ багасгах, агаарын бохирдлоо бууруулах, дасгал хөдөлгөөнийг сурталчлан дэмжих, тамхидалтад хориг тавих зэрэг амьдралын эрүүл хэв маягийн аль нэгийг нь хэрэгжүүлэхээр зорьсон 40 хотуудад Блүүмберг Филэнтропийс сангаас 5 сая ам. долларын тусламж дэмжлэг үзүүлэхээс гадна техникийн туслалцаа ч үзүүлэх гэнэ.
Эдгээр хотуудад Австралийн Мельбурн, Колумбийн Кали болон Меделлин, Ганын Аккра, Монголын нийслэл Улаанбаатар, Балбын Катманду, Угандагийн Кампала зэрэг хотууд багтжээ.
Дэлхийн хүн амын 50 хувь нь хотуудад амьдарч байгаа ба энэ тоо ирэх арван жилд 70 хувь болтлоо өсөх хандлагатай байна. Майкл Блүүмберг, “Асуудал хотууддаа л байна. Шийдэл нь ч мөн хотдоо байгаа” хэмээн онцолсон байна.
Эрүүл хотуудын холбоонд нэгдсэн хотууд хийжүүлсэн чихэрлэг ундааны хэрэглээгээ багасгах, нийтийн эзэмшлийн газарт тамхи татахыг хориглох эсвэл тамхи сурталчлахыг хориглох хууль батлах, хоол хүнсэндээ хэрэглэх давсны хэмжээгээ багасгах, байгаль орчинд ээлтэй түлш хэрэглэх, дугуй унах, явган алхахыг хөхүүлэн дэмжих, автомашинтай хурдтай явахгүй байх, суудлын бүс, хамгаалалтын малгай зэргийг хэрэглэхийг уриалах, согтуугаар машин жолоодох явдлыг зогсоох эсвэл хотын иргэдэд тулгарч буй эрсдлүүдийн талаар судалгаа явуулах зэрэг үйл ажиллагануудаас сонгох боломжтой аж.
Өмнөд Африкийн Кейптаун тус холбоонд элссэн хотуудын нэг бөгөөд хотын зүгээс хийжүүлсэн чихэрлэг ундааны хэрэглээгээ багасгах зорилго тавин ажиллаж байна. Хотын дарга Патрисия де Лиллийн хэлснээр хотын хүн амын дунд таргалалт нэмэгдснээр, иргэд 2-р хэлбэрийн чихрийн шижин эмгэгээр өвдөх эрсдэл ч өссөн байна. Тэрээр, “Чихрийн шижин бол чимээгүй тахал. Бидэнд алдаа гаргаад дараа нь түүнийгээ засна гэсэн боломж байхгүй. Бид анхнаасаа л зөв гэсэн зүйлээ хийх ёстой” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: The Guardian