УИХ-ын чуулганаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөр, төслийн талаар асуулга тавьсны дагуу мэдээлэл хийлээ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой гэмт хэрэг 2006-2016 оны хооронд 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан байна.
Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгэгдэн ял эдэлж буй 66 ялтан /эрэгтэй- 57, эмэгтэй -9/, цагдан хоригдон шалгагдаж буй 22 / эрэгтэй-13, эмэгтэй -9/ сэжигтэн байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийвэл, 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар тус тус өсчээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Хар тамхитай тэмцэх мэргэжлийн багийг бэлтгэх хэрэгтэй байна. Шаардлагатай гэвэл тоног төхөөрөмж дээр төсөв гаргаж өгөх хэрэгтэй.
Хууль зүй, дотоод хэргийн С.Бямбацогт: Техник технологийн хувьд материаллаг баазыг нэмэгдүүлэх шаардлагатай. Согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг атлаа ямар ч архины үнэртэхгүй хар тамхи хэрэглэсэн хүнийг газар дээр нь хар тамхи хэрэглэсэн гэж болохгүй байна. Заавал цус, шээсний шинжилгээ авч байж л нотолж байна. Уг нь биеэс нь арчидас аваад шууд газар дээр нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ, БНХАУ-ыг хилээр хар тамхи оруулж ирж байгаа сувгуудыг хаах асуудалд анхаарч ажиллаж эхэллээ.
ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр: Хар тамхи хэрэглэж, зөөвөрлөж, худалдаж байгаа хүмүүсийг хамт хэрэглэдэг хүмүүсээс нь авсан мэдээллээр олж тогтоож байгаа. Хөрш орнуудын хувьд үндсэн хэрэглэгчтэй болчихсон. Тухайлбал ОХУ-д өнгөрсөн жил 100 тонн, харин манай улсад 10 кг гаруй хар тамхи хураагдсан. Иймээс хилийн бүс дээр тоног төхөөрөжийг сайжруулан хилээр хар тамхи оруулахгүй байхад түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн: Хар тамхи илрүүлэхэд тусгайлан бэлтгэгдсэн үнэрч нохой хамгийн өндөр үр дүнтэй гэдэг нь нотлогдсон. Манай байгууллагад нохой бэлтгэж байгаа ч ихэнх нь эрлийн чиглэлээр бэлтгэгдсэн. Иймээс хар тамхины чиглэлээр бэлтгэх нохойн сургуульд тодорхой төсөв шийдэж өгөхийг эрхэм гишүүдээс хүсч байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Манай оронд ургаж байгаа мансууруулах ургамалтай хэрхэн тэмцэж байна вэ. Мөн гадаадад манай улсын цөөнгүй иргэд ял шийтгүүлж байгаа асуудалд хариулт өгнө үү?
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Ялангуяа Дархан, Сэлэнгэд ургаж байгаа зэрлэг өвс гэдэг ургамлыг устгаж байсан. Устгах тусам ургалт нь буурдаг юм билээ. Өнгөрсөн гурван жилд 500 мянган га-д устгал хийхэд 100 гаруй га болж буурсан гэсэн тоо байна. Ялтан шилжүүлэх гэрээг ОХУ, БНХАУ-тай байгуулах явцад хар тамхины хэргээр хоригдож байгаа өөрийн улсын иргэдээ шилжүүлэн авах асуудлаар ярихад манай улсын хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял хөнгөн тул шилжүүлэх боломжгүй гэж байсан. Сая батлагдсан Эрүүгийн хуульд энэ төрлийн хэрэгт оноох ялыг чангатгасан байгаа. Иймээс цаашид гадаадад энэ төрлийн хэргээр хоригдож байгаа иргэдийг ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх боломж ихэсч байна.