Дотоодын хүүхдийн бүтээл ус агаар шиг дутагдаж буй өнөө үед “Маамуу” үндэсний төсөл Монголын анхны цуврал “Маамуу” хүүхэлдэйн киног бүтээж буй.
Одоогийн байдлаар дөрвөн ангийг хийж дуусгасан бөгөөд хүүхдийн баярыг угтан ирэх даваа гарагаас телевизийн сувгуудаар цацахаар болжээ.
Тухайлбал, NTV, TV9, UBS, Ulzii TV, MN25, OTV, Channel11, ETV, TV8, Malchin, Seven, Royal, VTV, SkyTV, MNB зэрэг телевизийн 15 сувгаар дамжуулан бяцхан үзэгчдэдээ хүргэх юм.
Сонирхуулж хэлэхэд, Монгол бүтээлч залуусаас бүрдсэн энэ төсөл жилийн нүүрийг үзэж байгаа ч өнөөдөр 0-8 насныханд зориулсан цуврал анимэйшний дөрвөн анги, хүүхдийн дууны цомгууд, “Маамуу” комик номууд, “Маамуу” нэрийн биет тоглоом, maamuu.mn сайтыг эрхлэн гаргаад байна.