Саудын Арабын нийслэл Эр-Риядад өнгөрсөн ням гарагт хоёр ч дээд хэмжээний уулзалт болсон байна.
Тус чуулгануудаар хэлэлцсэн гол сэдэв нь Ойрхи-Дорнодын бүс нутгийнхан Ираны бодлогын эсрэг хамтдаа сөрөн зогсох, терроризм ба хэт даврагчидтай хамтран тэмцэхэд чиглэх аж.
Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гадаад дахь анхны айлчлалаа Саудын Арабаас эхэлсэн. Өнгөрсөн баасан гарагт тэрээр тус улсын нийслэл Эр-Риядад тэргүүн хатагтай Мелания Трампын хамт хүрэлцэн очсон билээ.
Айлчлалынхаа эхний өдөр тэрээр Саудын Арабын удирдагчидтай 350 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан нь АНУ-ын түүхэнд байгаагүй томоохон гэрээ болсон.
Зөвхөн 109.7 тэрбум ам.долларыг зэвсэг нийлүүлэхэд зарцуулах юм. Харин хоёр дахь өдрийн айлчлалаараа тэрээр Эр-Рияд хотноо болж буй дээд хэмжээний уулзалтад оролцжээ.
Энэхүү уулзалтын хүрээнд талууд терроризмын эсрэг тэмцэх хамтарсан төвийг байгуулах болон санхүүжүүлэх талаар тохиролцоонд хүрчээ.
Юуны өмнө хэт даврагчдыг санхүүжүүлж буй сүлжээний талаар мэдээлэл олох, тэднийг устгахад чиглэсэн арга хэмжээнүүд үүнд багтах аж. Мөн алан хядагчдын халдлагад хохирол амсаад буй Ойрхи-Дорнодын бүс нутгийн тусламж үзүүлэх шаардлагатай орнуудад туслахаар тохиролцжээ.
Чуулганы төгсгөлд харилцан ойлголцлын санамж бичигт Саудын Арабын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Дотоод хэргийн сайд, өв залгамжлагч хунтайж Мухаммед бен Наиф аль Сауд болон АНУ-ын Төрийн нарийн бичиг Р.Тиллерсон нар гарын үсэг зурцгаасан юм.
Санамж бичгийг үзэглэх үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Арабын орднуудын удирдагчид байлцсан байна. Энэхүү чуулга уулзалт АНУ-Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл гэсэн формат хэлбэрээр болжээ.
Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл хэмээх байгууллагын бүрэлдэхүүнд Бахрейн, Катар, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улс, Оман ба Саудын Араб зэрэг орнууд багтдаг.
Хоёр дахь чуулга уулзалт нь Араб-Ислам-Америкийн дээд хэмжээний уулзалт бөгөөд оролцогч талууд мөн терроризмын эсрэг хамтдаа тэмцэж, алан хядагчид ба хэт даврагчдыг санхүүжүүлж буй эх сурвалжийг олж илрүүлэх, устгах. Мөн энэ талаарх мэдээ, мэдээллийг солилцох, алан хядах бүлэглэлийн байршлыг тогтоох зэрэгт хамтран ажиллах гэнэ.
Д.Трамп болон Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд тэргүүтэй дээд хэмжээний уулзалтад оролцогчид Ойрхи-Дорнодын бүс дэх хэт даврагчдыг дэмжихэд чиглэсэн Ираны бодлогын эсрэг байр сууриа илэрхийлж байв.
Мөн оролцогч орон бүр дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэгдлийг дагаж мөрдөхөөр болсон. Мөн үүнийг хянахтай холбоотой тусгай байгууллагыг ч байгуулахаар тохиролцжээ.
Нийт 55 орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон араб-ислам-америкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ирак, Сири улсад терроризмын эсрэг тэмцэхийг дэмжих зорилгоор 34 мянган цэргээс бүрдсэн эвсэл байгуулахаар тохиролцсон байна.
Мөн чуулганы үеэр талууд АНУ тэргүүтэй Сири, Иракт явуулж буй терроризмын эсрэг цэрэг дайны ажиллагааг өндрөөр үнэлж, энэхүү хүчин чармайлтад тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа ч илэрхийлжэ.
Түүнчлэн ирэх жил Эр-Риядад төвтэй “Ойрхи-Дорнодын эвсэл” байгуулах талаар талууд тохиролцсон талаар мэдээлж байна. Гэвч тус эвсэлд ямар улсууд оролцох нь ирэх жил л мэдэгдэх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Араб-ислам-Америкийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ Ойрхи-Дорнодын асуудалд гол анхаарлаа хандуулахаа онцолсон байна.
Эх сурвалж: Итар-Тасс