Сүүлийн жилүүдэд усны хэрэглээ, хүнсний аюулгүй байдал, амьдралын хэв маягаас шалтгаалаад бөөрний чулуу өвчин нэмэгдэх хандлагатай байна.
Бөөрний чулуутай гэж оношлогдсон бол дэлхийн аль улсад очсон хамгийн түрүүнд танд зөвлөх эмчилгээ бол бөөрний чулууг зайнаас бутлах эмчилгээ. Энэ эмчилгээ нь тодорхой хэмжээний заалттай, тохирсон хүмүүст хийдэг. Бөөрний чулууг хагалгаагүйгээр гаднаас нь долгионоор цохиж бутлаад өөрөөр нь гаргадаг эмчилгээний хувилбар бөгөөд манай улсад энэ төрлийн эмчилгээг хийдэг болсон нь том ололт гэж болно.
Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, өвдөлт мэдрэгдэхгүй гээд маш олон давуу талтай энэ эмчилгээг УБ Сонгдо эмнэлэг нэвтрүүлээд байгаа юм.
Ингэхдээ арван жилийнхээ ойг тохиолдуулан, иргэдэд нэгэн том бэлэг барьсан нь бөөрний чулуутай гэх оноштой 15 өвчтөнд ESWL бөөрний чулуу бутлах аппарат эмчилгээний зардлыг зуун хувь хөнгөлсөн.
Эмчилгээ хийгээд зогссонгүй дахих магадлалтай энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, үүний тулд юуг анхаарах талаар ч зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулсан нь үнэхээр л хүндээ чиглэсэн, цагаа олсон ажил байлаа.
Өнгөрсөн мягмар гарагт тус эмнэлгийн хамт олон эмчилгээнд хамрагдсан иргэдээ, тэдний гэр бүлийнхнийг цуглуулан, энэ өвчний талаар мэдээлэл өгч, амьдралын хэвшил, хоол хүнсээ хэрхэн зохицуулж болох талаар “амьд” мэдээллийг хүргэсэн юм.
“Амьд” хэмээн онцлохын учир нь зүгээр нэг зөвлөгөө өгөөд зогссонгүй бөөрний чулуу хэрхэн үүсдэг, үүсгэхгүй байхад юу чухал ач тустай талаар туршилтыг хийж үзүүлэхээс гадна, хоол зүйчийн зөвлөгөө бодитоор нь танилцууллаа.
Ш.ЗОРИГОО: БӨӨРНИЙ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООГ ХИЙЖ БАЙНА
Өдөрлөгийн нээлтэд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс засалч Ш.Зоригоо оролцож эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн төдийгүй цаашид бүс нутгийн хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа сайхан мэдээг дуулгав.
Тэрбээр “2012 оноос эхлэн бөөрний, ялангуяа мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Монголдоо тэргүүлэх хэмжээнд хүрсэн. Эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй суралцуулж, дадлагажуулж байгаагийн нэг жишээ нь бөөрний нэг эмчээ Солонгос улсад жилийн сургалтад явуулаад байна.
Манай эмнэлэг бөөрний чиглэлээр дэлхийн хэмжээнд хийдэг бүх оношилгоог хийж байна. Өөрөөр хэлбэл хийж болох бүх шинжилгээг хийж байна. Эмчилгээ ч тэргүүлэх чиглэл болчихсон. Нээлттэй мэс засал, амбулаторийн ажилбарууд, уян болон хатуу дурангийн мэс засал. Хамгийн сүүлд зайнаас бөөрний чулуу бутлах эмчилгээг Тайваны компанитай хамтран хийж эхэлсэн. Энэ баяраа та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
М.МӨНХЖАРГАЛ: БӨӨРНИЙ ЧУЛУУГ ОНОШИЛОХ ХАМГИЙН НАЙДВАРТАЙ АРГА НЬ КОМПЬЮТЕР ТОМОГРАФ
Үүний дараагаар УБ Сонгдо эмнэлгийн бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргал танилцуулга хийв. Тэрбээр сонгогдсон 15 өвчтөнд ESWL бөөрний чулуу бутлах аппарат эмчилгээг хийж сайн үр дүнд хүрсэн хэдий ч дахих магадлалтай гэдгийг дахин дахин сануулж байсан юм.
“Бөөрний чулуу ямар нэг шинж тэмдэг өгөхгүй явсаар гэнэт нэг өдөр өвдөлт өгдөг. Харин энэ өвдөлтийг тэр хүн мартахын аргагүй тийм л хүнд өвдөлт байдаг. Цустай шээх, дотор муухай оргих, бөөлжих зэрэг бусад өвчний шинж тэмдэгтэй андуурагдахаар. Баруун талын бөөрөнд чулуу үүссэн бол олгой, эмэгтэйчүүдэд умайн гадуурх жирэмслэлт зэрэг цочмог өвчинг санагдуулахаар хэмжээний айхтар өвдөлт өгдөг. Шээхэд цус гарч байна гэвэл чулуу хөдөлсөн байна гэсэн үг. Оношилгоог найдвартай, хамгийн гол нь зөв газар хийлгэх нь маш чухал. Хамгийн найдвартай нь компьютер томограф. Чулууг биеэс гадагшилсны дараа химийн найрлагыг мэдэх ёстой. Ингэвэл дараагийн шатаа сонгож болно. Чулуугаа авахуулсан гээд санаа амарч болохгүй. Идэж ууж байгаа, амьдралын дадал хэвшил хэвээрээ байгаа тохиолдолд дахиад л чулуу үүснэ.” гэдгийг М.Мөнхжаргал эмч зөвлөв.
НЭГ НИМБЭГНИЙ ШҮҮСИЙГ 3.8 ЛИТР УСАНД НАЙРУУЛАН ӨДӨРЖИН УУГААРАЙ
Өдөрт хүний биед эргэлдэж буй 180 литр цусыг шүүж цэвэршүүлэн, хортой бодисыг шээсээр гадагшлуулдаг. Ихэнх хүмүүс өдөрт дунджаар хоёр литр шээс гадагшлуулдаг ба таны хэдий хэмжээний ус ууснаас үл хамааран өдөрт бөөр шүүх ёстой 180 литр цусаа шүүж л байдаг. Шээсээр ялгарч буй бодист хоёр төрлийн химийн нэгдэл байдаг. Кальци болон оксолат. Хэрэв бид хангалттай ус уухгүй бол шээс өтгөн тунадастай болж, цаашлаад дээрх хоёр бодис нэгдэн талст үүсдэг. Энэ нь бөөрний чулуу үүсэх эхлэл болдог бөгөөд бөөрний чулууны 85 хувь нь ийм замаар үүсдэг аж.
Хангалттай хэмжээний ус ууснаар дээрх хоёр бодисын концентраци багасдаг. Ингэснээр чулуу үүсэх магадлалыг бууруулна. Гэхдээ хоёр бодис хоёулаа байгаа тохиолдолд нэгдэх магадлалтай. Тиймээс цитрусын төрлийн тэр дундаа лемонтой ус уух нь эрсдлийг багасгана. Нэг нимбэгний шүүсийг 3.8 литр усанд хийж уух хэрэгтэй. Өдрийн турш үүнийг ууж байх нь чухал. Үүний баталгаа болгон Монгол Улсын их сургуулийн багш О.Болормаа бяцхан туршилт хийж үзүүлсэн нь ирсэн зочдын хувьд маш чухал зүйл байлаа. Тэд ийм л учраас ус сайн уух ёстой юм байна гэдгийг ойлгож, толгой дохин сууж байв.
КОФЕ УУСАН БОЛ АРААС НЬ ЗААВАЛ ХОЁР АЯГА ЦЭВЭР УС УУХ ХЭРЭГТЭЙ
УБ Сонгдо эмнэлгийн хоол зүйч Б.Энэрэлт ямар хүнсний бүтээгдэхүүн бөөрний чулуу үүсэх магадлалтай, үүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн юм.
Өдөрт уух шингэн зүйлийн тал нь цэвэр ус байх бөгөөд бүлээн, хүйтэн бүлээн байвал сайн. Үлдсэн нь жимсний шүүс, лемоны шүүс байж болно. Мөн шингэн зүйл уухдаа цагт 200-250 мл байхаар бодож бага багаар шимэгдүүлж уух хэрэгтэй аж. Кофе уусан бол араас нь заавал хоёр аяга цэвэр ус ууж байхыг тэрбээр зөвлөж байв.
Бөөрний чулуу үүсэх шалтгаанд:
- Шингэн зүйл бага уух, шингэний хэмжээ маш бага байх
- Оксолатын агууламжтай хүнсний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх,
- Амьтны гаралтай уураг хэрэглэх – хүн өдөрт алганыхаа хэмжээтэй ижил махыг хэрэглэх ёстой, түүнээс хэтрүүлэн хэрэглэх, оройн цагаар хэрэглэх,
- Давсны агууламж хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Уух гэж буй шингэн зүйлэндээ давс хийхгүй байх,
- Хийжүүлсэн ундаа,
- Жингийн илүүдэл зэрэг нөлөөлдөг байна.
ӨВДӨЛТГҮЙ, ҮР ДҮН ӨНДӨР
Шинээр нэвтэрсэн эмчилгээнд орсон иргэдээс сэтгэгдлийг нь сонслоо. 15 хүний нэгээр сонгогдож, эмчилгээнд орсон М.Алтантуяа “Хоёр жилийн өмнө бөөрний чулуутайгаа мэдсэн. Жилийн өмнө УНТЭ-т хандаж байхад чулуу бутлах аппарат орж ирэх гэж байна гэсэн. 2017 он гарангуут аппаратад эмчилгээ хийлгэхээр УНТЭ-т хандсан ч дараалал ихтэй байсан л даа. Ингээд байж байтал фэйсбүүкээр Сонгдо эмнэлэг аппаратанд үнэгүй эмчилгээ хийх гэж байгаа талаар сонсоод бүртгүүлсэн.
Эмчилгээнд орсондоо маш их баяртай байна. Эмчилгээ хийлгээд маш их үр дүн өгсөн. Гурван чулуу гарсан. Гарсан чулуугаа шинжилгээнд өгөөд хоолны дэглэм, дахиж чулуу үүсэхгүй байх зөвлөгөөг хүртэл өгч байна. Үнэхээр сэтгэл хангалуун байна.
Аппаратад гурван удаа орсон. Анхны удаа бага даралтаар, дараагийнхыг нь нэмээд л гээд гурван удаа орсон. М.Мөнхжаргал эмч маань бүх цаг хугацаанд маш ойр дотно байж зөвлөж байсанд баярлаж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа ч мөн адил.
Эмчилгээнд ороод дахих магадлалтай гээд хэрэглэж болохгүй хүнсний зүйлсийг хэлж өгсөн. Тухайн үед юу идэх юм бэ, бүх зүйлийг хорьчихсон байна гээд л бодож байсан бол өнөөдрийн өдөрлөгт ирээд идэж болох маш олон зүйл байгааг, яаж, юутай зохицуулж идэх талаар өөрийн биеэр харж, амталж үзлээ. Идэх юм ямар их юм байдаг юм бэ гэдгийг л мэдэж авлаа” хэмээсэн.
Харин ESWL бөөрний чулуу бутлах аппарат эмчилгээнд орсон Ц.Лхагважаргал “Саяхнаас фитнессээр хичээллэж эхэлсэн юм. Гэтэл цусаар шээгээд шинжилгээ өгөөд бөөрний чулуутай гэдгээ мэдсэн. Ингээд үзүүлээд мэс засал болон бутлах арга байна гэсэн санал тавьсан. Чулуу нь хөдөлсөн, сүв уруугаа ороход бэлэн байгаа учраас яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн учраас хоёр төрлийн эмчилгээнээс ESWL бөөрний чулуу бутлах аппарат эмчилгээг сонгосон.
Эмчилгээний хувьд 1.5 цаг аппаратад ордог. Товшилт бол мэдэгдэнэ, гэхдээ өвдөхгүй. Эмчилгээгээ дуусгаад л шууд л гараад явчихна. Миний хувьд тухайн өдрөө чулуу нь гарчихсан. Чулуугаа авахуулчихлаа одоо болчихсон гэж бодож байсан чинь эмч маань өнөөдрийн өдөрлөгт урьсан л даа. Тэгсэн дахих магадлалтай хоол хүнс, амьдралынхаа хэвшлийг өөрчлөх шаардлагатай гэж мэдэж авлаа. Маш зүй зүйтэй, сайхан өдөрлөг болж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
ESWL бөөрний чулуу бутлах аппарат эмчилгээний хувьд тухайн хүний чулууны хэмжээ, бүтцээс хамааран үнэ нь өөр байдаг бөгөөд багадаа сая орчим төгрөг байдаг аж. УБ Сонгдо эмнэлэг арван жилийнхээ ойд зориулан тус аппаратаар 20 орчим сая төгрөгийн эмчилгээг үнэ төлбөргүй хийгээд байгаа юм.