Бразилийн Сан-Паулу, Рио-де-Жанейро зэрэг 10 гаруй хотод Ерөнхийлөгч Мишел Темерыг огцрохыг шаардсан жагсаал болж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Тухайлбал, Рио-де-Жанейро хотноо 2000 хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна.
Бразилийн парламентын нэгэн гишүүн төрийн тэргүүний эсрэг дээд шүүхэд гомдол мэдүүлжээ.
Түүнд дурдсанаар тус улсын Ерөнхийлөгч М.Темер “Петробас” газрын тосны компанийг тойрсон дуулиант хэргийн талаар “дуугүй байх”-ын тулд мөнгө амласан аж.
Тодруулбал, М.Темерийг Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Эдуард Куньед 630 гаруй мянган ам.доллар хахуульд өгсөн гэж үзэж байна.
Энэ тухай бичлэг ч орон нутгийн “Globo” цахим хуудаст тавигджээ. Харин Бразилийн Ерөнхийлөгч үүнийг үгүйсгэж, огцрохгүй гэдгээ ч мэдэгдсэн байна.
Бразилийн дээд шүүх парламентын дээрх гишүүний гаргасан гомдлыг авч хэлэлцэн, Ерөнхийлөгч М.Темертэй холбоотой хэргийг мөрдөхийг дэмжжээ.
Хэрэв Бразилийн Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч М.Темерт итгэл үзүүлэх эсэх асуудал хөндөгдвөл 90 хоногийн хугацаанд Төлөөлөгчдийн танхимын дарга томилогдох түүнийг орлох юм.
Учир нь 90 хоногийн дараа Бразилид Ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэхдээ санал хураалтыг энэ удаад парламентын гишүүдийн дунд явуулах юм байна.
Өнгөрсөн оны наймдугаар сар Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефийг мөн авлигын хэргээр буруутган огцруулж байсан билээ.
Эх сурвалж: Риа новости