Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн эхний тойргийн хоёр тоглолт өчигдөр боллоо.
Нэгдүгээр тойргийн дөрөв дэх тоглолт өнгөрсөн жил дээд лигээс мултарсан “Улаанбаатарын мазаалайнууд” болон Ховд аймгийн шигшээ багаас бүрдсэн “Вестерн” клубүүдийн хооронд өрнөсөн.
Анх удаа дээд лигээс унасан “Улаанбаатарын мазаалайнууд” багаас Р.Өнө-Эрдэнэ 16’, Ө.Болор-Эрдэнэ 26’ минутад гоол оруулж баг тэргүүллийг аваад байв. Гэсэн ч “Вестерн” клубийн Б.Галмандах 37, 43 дахь минутад гоол оруулж тоог тэнцүүлснээр эхний хагас тэнцээгээр өндөрлөсөн.
Тооны харьцаа 2-2 хэвээр хоёрдугаар үе талаасаа хэтрээд байх үед “Вестерн”-ий хамгаалагч Ч.Тэмүүжин маш чухал гоол оруулан багтаа тэргүүллийг олгосон бол Б.Галмандах 83 дахь минутад өөрийн гурав дахь гоолоо “УБ-ын Мазаалайнууд”-ын хаалганд шигтгэв.
Тийнхүү “Вестерн” эхэлж хоёр гоол алдсан ч тоглолтыг төгсгөлийг сайн хийж 4:2-оор хожлоо. Харин эхний тойргийн сүүлийн тоглолтод лигт анх удаа оролцож буй “ХАД” клуб “Шарын гол Эф Си”-г 2:1-ээр буулган авлаа.
Эхний тоглолтдоо хожигдсон Шарын голын залуус маргааш 19:00 цагт Арвис клубтэй хоёрдугаар тойргийн эхний тоглолтыг хийнэ.