Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган маргааш буюу энэ сарын 23-ны өдөр Хууль сахиулахын их сургууль дээр болох гэж байна. Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцоно.
Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”, Академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Ийнхүү анх удаагаа зохион байгуулж буй хуульч эрдэмтдийн чуулганаар эрдэмтэн судлаачид салбарынхаа асуудлын хүрээнд нээлттэй санал бодлоо солилцох юм. Энэхүү арга хэмжээ нь хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж, тэдний санаа бодлыг сонсч, гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа онцлогтой юм.