Мөсний хоккейн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман, Франц улсуудад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд хоккейн шилдэг 16 гүрэн хоёр хэсэгт хуваагдан өрсөлддөг юм.
Жил бүрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол фаворит багаар Оросын холбооны улс хоккейн их гүрэн Канад, Швед, Финляндын шигшээ багууд нэрлэгдэж байлаа. Үндэсний хоккейн лигийн плей-оффын тоглолтууд ид үргэлжилж байгаа энэ үетэй давхацдаг нь тэмцээнийг илүү сонирхолтой болгож өгдөг бөгөөд залуу тамирчдад мөн боломж олгодог гэж хэлж болох юм.
Учир нь Үндэсний хоккейн лигт тоглож байгаа тамирчид клубын амжилтаа илүүд үздэг бөгөөд плей-оффоос мултарсан тохиолдолд шигшээ багтайгаа нэгддэг. Энэ ч утгаараа Вашингтон Капиталсын гол тоглогчид болох Евгэни Кузнецов болон Димитри Орлов нар шигшээ багийн хамтаар энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.
Ингээд ямар улс Дэлхийн аварга болох вэ гэдгийг шийдэх хариуцлагатай мөчид шилдэг дөрвөн баг тунан үлдсэн бөгөөд Швед-Финляндын шигшээ багууд заналт өрсөлдөгчид болох Оросын холбооны улс Канадын шигшээ багууд хоорондоо учраа таарсан юм.
Тэртээ 2006 оны Италийн Турин хотод болсон өвлийн олимпод энэ баг мөн шилдэг дөрөвт тунан үлдэж Шведийн шигшээ баг олимпийн аварга болж байсан юм. Ингээд финалын шатанд Канад Шведийн багууд учраа таарсан бөгөөд энэ удаа мөн л Шведийн шигшээ баг өрсөлдөгчөө буулган авч дэлхийн аварга боллоо.
Харин хүрэл медалийг Оросын шигшээ баг хүртэж Финляндын шигшээ баг дөрөвдүгээр байранд шалгарлаа. Шведийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-нд түрүүлснээр арав дахь түрүү нь болж байна.
Эх сурвалж: SPS