Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнгөрсөн бямба гаригт эхэллээ.
Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Монгол, БНСУ, Макао, Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ гэсэн долоон баг өрсөлдөж буй.
Манай волейболчид “А” хэсэгт БНСУ, Макаогийн багтай учраа таарсан. Монголын тамирчид хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Макаогийн волейболчидтой хийн, 3:0-ээр хожлоо. Эхний өдрүүдэд БНАСАУ Хонконг, Тайванийг 3:0, Япон Тайванийг 3:1, БНСУ Макаог 3:0-ээр тус тус хожоод байна.
1998 оноос хойш зохион байгуулж буй тус тэмцээнээс Монголын эмэгтэй волейболчид 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд хоёр жилийн өмнө V байрт шалгарсан юм.