Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнгөрсөн бямба гарагт эхэлсэн.
Өнөөдрийн сүүлийн тоглолт Монгол, БНСУ-ын шигшээ багийн хооронд болж, 2:3 харьцаатайгаар хожигдож, манай баг хэсгээсээ хоёроор гарлаа. Ингэснээр хагас шигшээд Япон улсын багтай тоглох юм.
Манай волейболчид “А” хэсэгт БНСУ, Макаогийн багтай учраа таарсан. Монголын тамирчид хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Макаогийн волейболчидтой хийн, 3:0-ээр хожсон билээ.
БНСУ-тай хийсэн эхний тоглолтод манай шигшээ багийнхан 25:19-өөр илүүрхэж, цугласан олныг баясгав.
Харин хоёрдугаар үеийн тоглолт тун ширүүхэн болж, 24 онооноос хойш нэг нэгээр тэнцэж явсаар Монголын шигшээ баг 28:30 харьцаагаар БНСУ-ын багт хожигдсон.
Гуравдугаар үеийн тоглолт ч өгөөтэй, аваатай явсаар 21:25 харьцаатайгаар хожигдлоо. Дөрөвдүгээр үеийн тоглолт мөн л өрсөлдөөнтэй үргэлжилж, Э.Алтангэрэлийн довтолгоо 25 дахь оноог авснаар манай баг 25:22-оор тоглолтын харьцааг тэнцүүлсэн.
Шийдвэрлэх тавдугаар үед 9:15 харьцаагаар БНСУ-ын багт хожигдсон юм.
Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Монгол, БНСУ, Макао, Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ гэсэн долоон баг өрсөлдөж буй.
1998 оноос хойш зохион байгуулж буй тус тэмцээнээс Монголын эмэгтэй волейболчид 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд хоёр жилийн өмнө V байрт шалгарсан юм. Зүүн Азийн АШТ-ий дараагийн тоглолтууд 23-нд болно.