Өдгөө 42 настай Фейзер Корсан ирэх долоо хоногт дөрвөн шинэ амжилт тогтоохоор зорьж байна. Wingsuit-ийн нисгэгч тэрээр хамгийн өндрөөс үсэрсэн, хамгийн удаан хугацаанд ниссэн, хамгийн хол ниссэн, хамгийн хурдтай ниссэн гэсэн дээд амжилтуудыг тогтоох юм.
Тэрээр өчигдөр эхний туршилтаа Калифорнийн Девис хотод хийсэн хэдий ч цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас Канадын Онтарио руу хөдөлжээ.
Wingsuit-ийн дундаж хурд 128-192 км/цаг байдаг бөгөөд дэлхийн дээд амжилт 374 км/цаг байдаг. Харин Корсан энэ амжилтыг 400 болгон шинэчлэхээр зорьж байгаа аж.
Хамгийн удаан хугацаанд ниссэн дээд амжилт 9,06 минут байдаг бол Корсан үүнийг 10 минут болгож, 30 км зам туулсан дээд амжилтыг 32 км болгох бөгөөд 11000 метрийн дээд амжилтыг 12 мянган метр болгох юм.
17 жил энэхүү спортоор хичээллэж буй Корсан Британийн SSAFA буяны байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор ийм алхам хийж байгаа аж.