Хятадын хөөгдмөл магнат Гуо Вэньгуй коммунист намын дээд удирдлага, тэдний хамаатан садны авлигын хэргийн талаар Twitter-т жиргээгүй үедээ гэрэл зургаа бусадтай хуваалцсан шиг тавдугаар авеню дахь байрныхаа хүнд амьдралыг хөнгөвчилдөг.
Ноён Гуо нь БНХАУ-ын хүсэлтээр Интерполоос гаргасан “улаан санамж”-ийн дагуу эрэн сурвалжлагдаж буй хүн. Гэхдээ л тэрбээр Кардашяны амьдралаар амьдарч, яхт онгоцноо зургаа татуулан, Палм-Бич дэх Дональд Трампын Мар-а-Лаго гольфийн резортод тоглогч гишүүдийн нэг.
Хятадын дээдсийн өргөөн дэх элдэв явуулгын дүр төрх хувирчээ. Өрсөлдөгч бүлэглэлүүд мэдээллийн хэрэгсэл болон ноён Гуо шиг итгэмжлэгдсэн хүмүүс ашигладаг болсонтой уялдан хаалттай хаалганы цаана далд явагддаг хоорондын тэмцэл нь улам бүр нийтэд ил, онлайн өрнөж эхлэв.
Энэ оны эцсээр Хятадад улс төрийн өөрчлөлт өрнөх тул цаашид ч дуулиантай хэрэг хэсэгтээ үргэлжилнэ. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдох төлөвлөгөөтэй, БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд ХКН-ын УТТ-ны Байнгын хороонд өөртөө үнэнч шинэ гишүүд оруулахаар бэлтгэж байгаа.
Түүний өрсөлдөгчид ч ижил зорилготой. Улс төрийн өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагахад мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглаж болдгийг популист од Бо Шилайн уналт урьд нь харуулсан. ХКН-ын удирдлага солигдсон таван жилийн өмнө анх хэрэглэсэн энэхүү аргыг өрсөлдөж буй хоёр тал ч ашиглахаар анаж байгаа. Өрсөлдөгчөө түлхэн унагаж дийлээгүй тохиолдолд итгэмжлэгдсэн хүн ашиглах нь өөрийгөө хэрэгт холбогдолгүйг батлах баталгаа болж өгнө.
Ноён Шигээс өрнүүлж буй авлигын эсрэг хайр найргүй кампанид нь улс төрийн нарийн тооцоотой цэвэрлэгээ ч болж өгдөг. Тэрбээр өөрөө авлигын эсрэг кампани “барыг нь ч, батганыг нь ч үлдээхгүй” хэмээн амалсан. Хятадын төрийн телевизээр энэ онд дамжуулсан “Ард түмний нэрээр” цуврал кинонд бяцхан хотоос хальж Бээжин дэх төрийн ордонд нөлөөгөө өргөжүүлсэн авлигачийн эсрэг тэнцвэргүй тулаан өрнүүлж буй хууль сахиулагчийн тухай гардаг. Уг шоу кинонд бүр доод зиндааны “батгана”-аас эхлэн мөрдсөн хэрэг эцэстээ “бар” луу хөтөлж аваачдаг.
Харин ноён Шигийн авлигын эсрэг кампанийг шүүмжлэгч хүмүүс бодит амьдрал дээр авлигыг мөрдөн шалгах явц эсрэг чиглэлд өрнөдөг талаар тайлбарлав. Мөрдөгчид эхлээд “бар”-ыг хараална. Дараа нь түүнд үнэнч “батгана”-уудыг шахсаар “бар”-ын эсрэг баримт гаргуулж авна.
Ноён Гуо нь Хятад дахь авлигатай тэмцэх кампанийн уламжлалыг эвдэхээр аз үзэж буй нэгэн. Тэрбээр ХКН-ын авлигын эсрэг агентлагийн тэргүүн, Хятаддаа хоёр дахь гол хүчирхэг хүн гэгддэг Ван Чишань руу тэмцлийнхээ хурц үзүүрийг чиглүүлжээ. Ноён Гуо одоогоор баримт нотолгоо гаргасан зүйлгүй. Гэхдээ Ван Чишаний байр суурийг сулруулж дөнгөвөл энэ оны удирдлагын сонгуульд шууд нөлөөлж, улмаар түүнийг хоёр дахь таван жилдээ УТТ-ны Байнгын хорооны гишүүнээр үлдэхэд нь саад учруулна.
Хятадын санхүүгийн салбарын дээдсийг доргиосон, хэд хэдэн хэрэг, баривчилгаа энэ онд болсон. Хятадын аюулаас хамгаалах албаныхан энэ онд тэрбумтан, санхүүч Сяо Жяньхуаг Хонконг дахь Four Seasons зочид буудлаас хүчээр авч явжээ. Мөн Хятадын даатгалын зохицуулах байгууллагын дарга байсан Сян Жуньбог авлигын хэргээр баривчилсан.
Waldorf Astoria-г эзэмшигч, даатгалын хөөргөн конгломерат – Аnbang ч ХКН-ын дээд эгнээнд өөрийн гэсэн өмөг түшигтэй гэсэн цуу нийтэд түгээмэл. Anbang санхүүгийн заль мэх хийж буй талаар Хятадын санхүүгийн бие даасан гол вэбсайт Caixin өнгөрсөн сард уртаас урт тайлан нийтэлсэн нь улс төрийн далд явуулга байж тун ч болзошгүй.
Тулгасан хэргийг үгүйсгэж буй Anbang групп Caixin вэбсайт, ерөнхий редактор Ху Шули нарыг шүүхэд өгөх гэж байгаагаа мэдэгдлээ. Хятаддаа хэлхээ холбоо хамгийн сайн сэтгүүлчийн нэг, хатагтай Ху уг материалыг сайтдаа нийтэлсэн нь улс төрийн салхи Anbang-д ивээлгүй болсны илрэл хэмээн зарим нь тайлбарлав. Материал нийтлэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа, Хятадын даатгалын зохицуулах байгууллага Anbang группийн шинэ бүтээгдэхүүн борлуулах эрхийг гурван сараар хасчээ. Тус групп зах зээл дээр “будлиан тарьж байна” хэмээн зохицуулах байгууллага буруутгасан байна. Хятадын улс төрийн элитүүдийн хувьд “хоолойдоо хутга тулгаатай” явах нь байнгын зүйл ч гаднын ажиглагчид далайсан хутгыг нь тэр бүр харж амждаггүй юм.
Габриэл Вилдау