Сүүлийн жилүүдэд хүүхэд зам тээврийн ослын золиос болох тохиолдол нэмэгдэх болсонтой холбогдуулан "Хүүхэд, зорчигч аюулгүй байдал хариуцлага-2017” нэртэй цэцэрлэгийн эрхлэгч нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэхүү үйл ажиллагааг Замын цагдаагийн албатай хамтран Монос косметик, Монгол контент ХХК, Санитас зэрэг байгууллагууд зохион байгуулсан бөгөөд цэцэрлэгийн 200 орчим эрхлэгч чуулж байгаагаараа онцлогтой юм.
Хүүхдүүдийн дийлэнх нь сургууль цэцэрлэг, гэрийнхээ орчимд осолд өртдөг бөгөөд эцэг эхчүүд болоод цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарын оролцоо ямар чухал байгааг энэ үеэр онцолж байв.
Замын цагдаагийн албаны мэдээлж буйгаар жилд 50 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 240 гаруй хүүхэд гэмтэж, 1000 гаруй хүүхэд өртдөг байна.
Замын цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ж.Энхбат: “Хүүхдийн цэцэрлэг бол Монгол хүнийг, зөв хүнийг хүмүүжүүлээд улс орондоо бэлтгэж өгдөг анхан шатны байгууллага юм. Энэ байгууллагын ажилтан, удирдлагууд хүүхдийг хүмүүжүүлэх, сургахаас гадна хамгаалах, аюулгүй дадал суулгах тал дээр ажиллах шаардлагатай гэж манай байгууллага үзэж байна. Энэ талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд хүртэл заасан. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээ бол цэцэрлэгийн удирдлагуудад өнөөгийн нөхцөл байдлаа танилцуулахаас гадна цаашид юун дээр анхаарах ёстой вэ гэдийг мэдүүлэх, харилцан зөвлөлдөх зорилготой. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд, Нийслэлийн боловсролын газар хамтран ажиллаж байна” гэв.
“Монос косметик”-ийн гүйцэтгэх захирал: Э.Дагва-Баасансүрэн: "Хүүхэд, зорчигч аюулгүй байдал хариуцлага-2017” хэмээх нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болж байна. Монос косметикийн хэрэгжүүлж буй Санитас брэндийн бодлого хүүхдийн зам тээврийн ослын эсрэг нийгмийн хариуцлагын ажил хийхэд чиглэдэг. Тэр утгаараа энэхүү үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна. Өнгөрсөн онд “Санитас 54” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь хүүхдийн зам тээврийн ослыг бууруулахад чиглэсэн. 2015 онд энэ шалтгаанаар 54 хүүхэд амь насаа алдсан учраас "Санитас 54" гэж нэрлэсэн. Хөтөлбөр маань их амжилттай хэрэгжиж зам тээврийн осолд нас барсан хүүхдийн тоо 2016 онд 50 болж 10 хувиар буурсан. Харин энэ жил “Санитас 50” хэмээх арга хэмжээгээ улсын хэмжээнд хийх зөв гэж үзээд хэрэгжүүлж эхлээд байна”