Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Элчин сайд Герт-Хинрич Арэнс тэргүүтэй Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр Элчин сайд Монгол Улсад ирсэн ажлынхаа зорилго, чиглэлийг танилцуулахдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг урт болон богино хугацаанд ажигласнаар гурван удаагийн тайлан гаргана.
Сонгуулийн үеийн улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, сонгуультай холбоотой өргөдөл, гомдол, хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлыг ажиглах бөгөөд энэ чиглэлийн шинжээчид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон байгаа гэлээ.Сонгуулийн явцыг ажиглах урт хугацааны 24 ажиглагч ирнэ гэв.